Сайн байцгаана уу, манай вэбсайт болон блог дээр тавигдаж байгаа шинэ урлалын бүтээлүүд танд  таалагдаж байна уу? Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд  олон төрлийн бүтээлүүд хийгдсээр байна. Эдгээр урлалууд танд урам өгч, бүтээлч санаануудыг тань баяжуулна гэдэгт итгэж байна.

Та Наараагийн өнгөлж будсан халбагуудыг харсан уу? Өнгөлөг будсан загварууд нь надад маш их таалагдсан бөгөөд мэдээж зууханд шарж бэхжүүлснээр халбага маань өдөр тутам хэрэглэхэд бат бөх болдог. Та Наараагийн хийсэнтэй адил олон төрлийн загвараар будаж болох бөгөөд цаашлаад нэг загвараар иж бүрдэл ч хийж болно. Gloss Enamels-р шаазан болон шилэн сав суулга будахад тохиромжтой. Хэрэв та хүсэх юм бол бүхэл бүтэн сав суулганы иж бүрдэл ч будаж болно.

Саагий  тэс өөр мидиумыг ашиглаж буйдангийн дэр хийсэн. Zentangle техник ашиглан  даавуун дээр будах нь их цаг хугацаа хөдөлмөр зарцуулах хэдий ч эцсийн үр дүн нь үнэхээр гайхалтай.

Хэрэв та богино хугацаанд урлал хийхийг хүсвэл Ундрахын модон хавчаараар хийсэн чимэглэлийг хийж үзэж болох юм. Аялалын зургуудаа хавчиж жаазалсан Ундрахын бүтээлийг харсан уу?

Зураг гэснээс, Саагий хайрт хүүгийнхээ нэг насны ойд зориулж зургийнн альбом чимэглэх аргыг цуврал нийтлэл болгон  гаргасан. Номин маань жааз декупажилсан нь ямар ч хүүхдэд  зохимжтой.

Ундармаагийн хагарал үүсгэдэг бүтээгдэхүүнээр хийсэн туршилтууд, Оогийгийн савхиар хийсэн зарим бүтээлч урлал, Озагийн хялбар техник ашиглан хуйлмал цаасаар хийсэн загварлаг ээмгүүд гэх  мэт гайхалтай урлалуудыг үзээрэй. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Та манайд ирж өөрийн нүдээр үзэх нь хамаагүй дээр гэж зөвлөх байна. Манай вэбсайтын архивт 100 гаруй төрлийн урлалын бүтээлүүд байгаа. Та манай вэбсайтаар байнга зочилдог ч гэсэн харж амжаагүй зүйлс үлдсэн байж болох юм.

Манай вэб хуудас болон фэйсбүүк дээр өөрийн урлалын зурагнуудаа тавихаа бүү мартаарай. Таныг ямар урлал хийж байгааг бид харахыг хүсч байна.

Үргэлжлүүлэн урлан бүтээцгээе.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Холбоотой урлалууд

Сургалт

Пергаментан Урлалын Сургалт
Цэцгэн Чимэглэлийн Сургалт
Ээмэгний мод
Декупаж Урлалын Сургалт

Бүх сэтгэгдлийг үзэх