Perfect Crackle

Пөрфэкт Кракль (Хагардаг Лак)

Төгс Хагаралт

бол 2 үйлдэлтэй хагардаг лак бөгөөд будсан зүйлээ хагарсан шаазан шиг эсвэл цуурсан эффекттэй болгоход төгс тохирно. Үүнийг энгийн суурь будаг түрхсэн гадаргуун дээр түрхэж гөлгөр, хагарсан, шавар эдлэл шиг харагдуулна. Хортой бус. Ус, савангаар угааж болно.

Гадаргуу:

DecoArt-н акрилкан будгаар будсан шаазан, төмөр, керамик, хуванцар, мод, терракот, Papier Mache гэх мэт гадаргуун дээр хэрэглэж болно. Түүнчлэн хуучны мэт харагдуулахын тулд декупажилсан хэсэг, болон зурган дээр ашиглах боломжтой.

Хэрэглэх заавар:

Үйлдэл 1-г багсаар түрхэнэ. Тунгалаг болж хатах хүртэл хүлээнэ. Үйлдэл 2-г дээрээс нь түрхэхдээ хамгийн дээд давхрагийг суурь давхаргатай холилдохгүй байхад анхаарах хэрэгтэй.

Агаарт хатаана. Түрхсэн зузаан болон агаарын чийгшлээс хамаарч хатах хугацаа өөр өөр байна. Хагаралтыг хамгаалахын тулд Americana-н өнгөгүй лак эсвэл бэхжүүлэгчээс түрхэнэ.

 Зөвлөмж:

Жижиг хагаралт үүсгэхэд Үйлдэл 1, 2 хоёрыг нимгэн түрхэнэ. Том хагаралт үүсгэхийн тулд Үйлдэл 1-г 2-3 удаа зузаавтар түрхэж хатаасны дараа Үйлдэл 2-г багсаар нэг удаа түрхэх хэрэгтэй.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал