Versamark Тамганы Өнгө

Вэрсамарк (өнгөгүй тамганы өнгө)

Versamark бол өнгөгүй пигментэн суурьтай тамганы өнгө бөгөөд үүнийг олон янзаар, төрөл бүрийн урлалд ашигладаг. Энэ  нь жирийн тамганы өнгөний хэмжээтэй байхаас гадна мини хэмжээтэй, үзгэн хэлбэртэй, мөн шингэн запас байдаг.

 Хэрэглэх үндсэн аргууд нь:

Товойлгох техник: Хамгийн нийтлэг арга бол товойлгодог нунтгийг наалдуулж дүрсийг товойлгох явдал юм.

Усан хээ үүсгэх: Бараан өнгийн цаасан дээр Versamark-р тамгалахад маш гоё өнгөгүй хээтэй эффект үүсгэдэг.

Хамгаалалт үүсгэх техник: Versamark-г түрхэхэд тамганы өнгө түрхэгдэхгүй хамгаалалтын гадаргуу бий болдог. Энэ нь олон техникийн үндэс болдог.

Цавуу болгох: Versamark нь нарийн ширхэгтэй шохой, мика гэх зэрэг нунтгуудыг өөртөө наалдуулдаг. Дүрсээ тамгалаад, нунтгаа түрхээд, илүүдлийг нь багсдаж цэвэрлэхэд л хангалттай. /саа наалдуулдахад тохиромжтой биш/

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал