WOW Embossing Powder

WOW Эмбосинг Павдэр (товойлгодог нунтаг)

Товойлгодог нунтгийг дүрс зургийг бага зэрэг товойж өргөгдсөн харагдуулахын тулд ашигладаг.

Маш олон өнгө, төрлийн сонголт бий бөгөөд тэдгээрт:

  •  Өндөр товойдог
  • Нарийн деталь дүрс товойлгодог
  • Үндсэн өнгийн
  • Цайвар өнгийн
  • Тод өнгийн
  • Фосфортдог
  • Боронзлог
  • Гэрэлтдэг
  • Гэрэлтдэггүй
  • Сувдлаг
  • Саатай
  • Өнгө холигдсон гэх зэрэг төрөл байдаг.

Үүнээс гадна та нунтгуудаа өнгөөр нь хольж өөрийн хүссэн өнгөө гаргах боломжтой.

Эдгээрийг ихэвчлэн Versamark тамганы өнгө түрхэж, дээр нь товойлгодог нунтгаа наалдуулж хэрэглэдэг боловч та пигментэн суурьтай зарим тамганы өнгийг үүний оронд ашиглаж болно. Үзгэн болон жирийн тамганы өнгөний хэмжээтэй Versamark байдаг ба та үүнийг тамган дээр эсвэл шууд урлалдаа түрхэж ашиглах боломжтой.

Ингэвэл тамганы өнгөнд товойлгодог нунтаг наалдаж, та халуун төөнөгч багажаар нунтгаа хайлуулах боломжтой болно.

Товойлгодог нунтгийг хэрэглэх тусам та ямар их зүйлийг үүгээр хийх боломжтойг мэдэх болно. Үндсэн техникийг өөрийн болгосны дараа танд туршиж үзэх олон техник, боломж бололцоо байгаа шүү.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал