remember

  • edit slider
  • replace course block
  • edit quote
  • set schedule

Сайн байцгаана уу,

Сүүлийн хэдэн долоо хоногуудад  манай Жэйс Криатив-ын ажилчдын дотор дахин өөрчлөлт сэлгэлт гарсан цаг хугацаа байлаа.

Саагий маань энэ сарын эхээр жирэмсний чөлөөгөө авч эхэлсэн байгаа. Ирэх 8 сард мэндлэх охинд нь бидний зүгээс хамгийн сайн сайхан бүхнийг хүсэж байна.

Жирэмсний чөлөө авахаас өмнө Саагий маань хоёр гайхалтай урлал хийж дуусгасан бөгөөд удахгүй хэдхэн долоо хоногийн дараа түүний хийсэн урлалыг хараарай.

Оогийгийн Герман уруу аялах аялал хойшлогдсон учир одоо хүртэл хагас цагаар манайд ажилласаар байна. Оогий маань 6 сарын сүүлээр визээ авч Герман уруу ниснэ гэдэгт найдаж байна.

Манай компанийн үнэлж баршгүй ажилтны нэг болох Болор маань бидэнтэй хамт 6 сар ажилласаны эцэст явах болсон юм. Болор Унгар улсад 6 сар суралцах тэтгэлгээр шагнуулсан юм.

Манай багт элсэж байгаа ажилтнаа танилцуулах болсондоо баяртай байна.

Саагийгийн нөхөр Баттуяа жил гаруйн өмнөөс эхлэн манайд гэрээт орчуулагчаар ажиллаж байгаа бөгөөд одооноос эхлэн бүтэн цагаар оффис дээр ажиллаж байна. Орчуулгийн ажлаа хийхийн хажуугаар, вебсайт пост, вебсайт хөгжүүлэх ажил болон оффисийн удирдлагатай холбогдох ажил үүргийг давхар гүйцэтгэх болно. Хэрэв та түүнтэй дэлгүүрт таарвал мэндчилээрэй.

Өнгөрсөн сард бид та бүхэнд Баясааг танилцуулж байсан. Баясаа бол манай дизайн багийн шинэ гишүүн бөгөөд өнгөрсөн сард манай вебсайт дээр анхныхаа урлалаа тавьж байсан. Удахгүй бид илүү олон зүйлсийг хуваалцах болно гэж найдаж байна.

Дизайн багийн бас нэгэн шинэ гишүүнээр Болормаа элсэж орсон байгаа. Болормаа анхны урлалаараа гоёмсог мэндчилгээны карт хийсэн ба манай вебсайт дээр түүний урлал тавигдсан байгаа. Түүний урлалыг үзээрэй. Болормаагийн урлал үнэхээр гоё болсон.

Энэ сард манай дэлгүүрт шинэ бараанууд нэмэгдсэн байгаа. Ялангуяа ‘’ Decoart pouring medium’’ барааг үзээрэй. Энэ бүтээгдэхүүн нь өнгөрсөн сард олон нийтийн сүлжээнд хамгийн их хандалт авсан бараа болж чадсан бөгөөд үүнийг акрилан будагтай хольж хүн бүрийн мэдэх урсгах техникийг хийхэд маш хялбар болдог. Удахгүй тавигдах шинэ постон дээр үүний тухай монгол тайлбарийг тавих бөгөөд өөрийн гайхалтай урлалын бүтээлээ хэрхэн хийх талаар тайлбарлах болно.

Энэ сарын сүүлээр манай дэлгүүр хамгийн анхны БИГ МЕГА ХЯМДРАЛ- аа зарлах гэж байна. Илүү мэдээлэл удахгүй тавигдана.

Энэ сард танд ямар нэгэн урлал хийх боломж гарсан уу? Манай фэйсбүүк групп Бүтээлч байдлыг дэврээе дээр хийсэн урлалаа бидэнтэй хуваалцахаа бүү мартаарай.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Сургалт

Полимер Шавар Урлалын Сургалт
Декупаж Урлалын Сургалт
Нэг Татлагаар Зурах Техникийн Сургалт
Нэг Татлагаар Зурах техникийн Сургалт 2
Пергаментан Урлалын Сургалт
Цэцгэн Чимэглэлийн Сургалт
Ээмэгний мод