Чин Сэтгэлийн Гар Урлал

Англи улсад “шуудан зөөгч” маш олон байдаг бөгөөд тэд өдөр бүр айлуудад захиа хүргэж өгдөг. Айл бүрийн хаалганд “шуудангийн нүх” байдаг. Би хүүхэд байхдаа манай гэрийн тэрхүү нүхээр шуудан зөөгч ямар нэгэн зүйл шургуулах эсэхийг догдлон хүлээдэг байлаа.

Өнөөгийн нийгэмд бид утас, имэйл зэргээр харьцангуй хурдтай холбогддог болсон тул шуудангаар захиа явуулахыг Англиар “Snail mail” буюу “эмгэн хумсан шуудан” хэмээн нэрлэх болсон байна.

Хэдийгээр “эмгэн хумсан шуудан” нь удаан боловч захиа, эсвэл мэндчилгээний карт хүлээн авах нь хүмүүст маш үнэ цэнэтэй зүйл юм. Энэ долоо хоногт нөхөр бид хоёрт мэндчилгээний карт ирэхэд би тун ихээр баярласан юм.

Англид байдаг манай зээ охин бидэнд энэхүү онцгой картыг явуулсан юм. Хэдхэн долоо хоногийн өмнө тэр маань 7 нас хүрсэн бөгөөд бидний илгээсэн төрсөн өдрийн бэлэгт талархснаа илэрхийлэн мэндчилгээний карт илгээсэн байлаа.

Тэрээр бидний илгээсэн бэлэгний нэг хэсэг болох балетчины дүрстэй зүсдэг хэвийг ашиглан картаа хийсэн байв.

Картан дотор, “Би арын дэвсгэрийг шинэ усан будгаараа будсан. Дараа нь балетчины дүрстэй зүсдэг хэвээрээ нүх гаргаж, картны ирмэгийг Distress тамганы өнгөөр будсан.” хэмээн бичсэн байсан.

Зээ охин маань мэндчилгээний картаа хийхдээ ихэд баяртай байсан гэсэн бөгөөд надад зориулсан захиаг нь уншихад үнэхээр сайхан байлаа. Энгийн нэгэн мэндчилгээний карт гэлтгүй өөрийн гараар хийсэн зүйлээ бусадтай хуваалцана гэдэг маш онцгой байдаг. Энэ бол “Чин сэтгэлийн гар урлал”-аа бусадтай хуваалцаж буй хэрэг юм.

Хэрэв та өөрийн гараар бүтээл хийж, түүнийгээ хайртай, дотны хүмүүстэйгээ хуваалцахыг хүсвэл манай дэлгүүрийн хамт олон тантай санал бодлоо хуваалцахад хэзээд бэлэн бөгөөд бидэнд танд туслах, санаа өгөх зүйлс олон бий.

Энэ долоо хоног та сэтгэл шингэсэн гар урлалаа хэнтэй хуваалцах вэ? Доор сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Эммагийн урласан өөр нэгэн карт. Тэр үүнийг найзынхаа төрсөн өдөрт зориулж хийсэн
За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Эммагийн хэрэглэсэн бүтээгдэхүүн

Distress Тамганы Өнгө
Хэв
Cuttlebug
Herma Цавуу

Хүсэл эрмэлзэлтэй урла!