Эрхэм та энэ долоо хоногт толилуулж буй декупаж урлалын хамтарсан  үзэсгэлэнд саатаж сонирхсон уу. Хэрэв үгүй бол та өнөөдөр маргаашдаа багтаан Бөхийн өргөөний зүүн талд Улаанбаатар хотын музейд гарч буй уг үзэсгэлэнтэй танилцахыг урьж байна.

Декупаж урлалыг сонирхогч олон уран бүтээлчдийн хамтын энэхүү үзэсгэлэнд саатсанаар та нэгэн мөчийг мартагдахааргүй өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг дараах 4 хэсэгт хуваан шилдгийг шалгаруулах юм. Үүнд:

  • Декупаж
  • Цаасан сүлжээс
  • Хуймал урлал
  • Цаасан чимэглэлийн бусад төрөл

Бүтээлч байдал бол та өөрийн гараар онцгой, сонирхолтой, сайхан зүйл бүтээж чадна гэдэгтээ итгэх явдал юм

Хэсэг бүрийн эхний 2 үзүүлэнг шалгаруулж шагнал гардуулах ба одоогоор шилдгүүдийг хараахан тодруулаагүй байна. Монгол дахь гар урлал сонирхогчдыг дэмжих үйлст хувь нэмэр оруулах зорилгоор бид шагналд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа юм.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн ихэнх нь эхний 2 ангилалд багтах бөгөөд үзүүлэн бүр өөрийн гэсэн онцлог, хэв маягтай ажээ.
Тиймээс та тэдгээрийг өөрийн биеэр очиж сонирхоно гэдэгт итгэлтэй байна:

Кофены үр ашигласан гайхалтай уран бүтээлүүд хэд хэд байгаа бөгөөд кофе ашиглан бүтээл туурвих санаа хайж байгаа бол манай блогт зочлоорой. Эндээс та манай уран бүтээлч Оогийгийн кофены үр ашиглан төрөл бүрийн бүтээл туурвих санааг олж авах боломжтой бөгөөд энэ талаар удахгүй блогтоо байршуулах болно.

Цаас сүлжих урлаг маш гайхамшигтай бөгөөд эдгээрийн зах зухаас та бүхэн үзэсгэлэнгээс харах боломжтой. Хэрэв та өөрөө сонирхон суралцахыг хүсч байвал Бямба гарагт манай блогт байрлуулах ажилтан Ундармаагийн нийтлэлтэй танилцаарай.

Үзэсгэлэнд мөн олон сайхан цаасан хуйлмал зурагнууд тавигдсан бөгөөд энэ зураг цэцэгсийн бусад зургаас ялимгүй өөр тул надад маш их таалагдсан. Цаасан хуйлмалд суралцахыг сонирхож байгаа бол тун удахгүй эхлэх манай сургалтанд хамрагдахыг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доороос авна уу.

Энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн төрөл хязгаарлагдмал байсанд би хувьдаа бага зэрэг сэтгэл дундуур байлаа. Учир нь “Бусад урлал” гэсэн ангилалд тун ховор үзүүлэн байсныг энд дурдах хэрэгтэй.
Монголчууд аа, алив ээ– Хүсэл зориг (үзэсгэлэнд зочилбол та үүнийг хангалттай олж авах болно), бүтээлч сэтгэлгээ болон 2016 онд гарсан олон төрлийн гайхалтай бүтээгдэхүүнийг (Жэйс Криативаас та энэ талаар тусламж авч болно) ашиглан юу хийж чадахаа харуулцгаая.
Энд мөн манай ажилтнуудын оруулсан хувь нэмрийг дурдахгүй өнгөрч болохгүй. Оогий болон Нараагийн бүтээлийн талаарх блогийг та бүхэнд ирэх 7 хоногт толилуулах болно.

Та бүхэн үзэсгэлэнг таалан сонирхож гар урлалын гайхамшгийг өөрийн биеэр бүтээхийг уриалж байна.
Та манай сургалтанд хамрагдаж анхан шатны ур чадварыг эзэмшихийг хүсвэл ойрын хугацаанд явагдах дараах сургалтуудад хүрэлцэн ирээрэй. Үүнд:

Сургалт (Та утсаар ярьж, сургалтанд бүртгүүлээрэй)

• Декупаж:    4000₮
Декупаж болон хагардаг лактай танилцах сургалт. Ойролцоогоор 2 цаг үргэлжилнэ. Үүнд 3000₮-ийн ваучер дагалдана.

• Ээмэгний Өлгүүр хийцгээе:    20’000₮
Чамин ээмэг зүүлтээ эмх цэгцэнд оруулж, декупаж урлалаар модны хэлбэртэй ээмэгний өлгүүр хийцгээе. Төлбөрт дэлгүүрээс хүссэн бараагаа авах 5000₮-н ваучер багтсан.

• Цаасан Хуйлмал:    20’000₮
Хуйлмалын техниктэй танилцах ба 5 өнгө хослуулж дээрх бүтээлийг урлах бүтэн өдрийн курс. Төлбөрт дэлгүүрээс хүссэн бараагаа авах 5000₮-н ваучер багтсан.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх