11-р сар бол уламжлал ёсоор талархлын сар юм. Хүмүүс жилийн ургацаа хураан авдаг бөгөөд дэлхийн олон орны хүмүүс талархлаа илэрхийлэхэд цаг гаргадаг.
Жилийн энэ цаг үеийг Англид “ургац хураалт”, харин Америкд “Талархлын баяр” хэмээн нэрлэдэг. Энэ жилийн хувьд энэхүү баяр 11-р сарын 24-ний өдөр тохиож байна. Англичууд бид талархлын баярыг ижил байдлаар тэмдэглэдэггүй хэдий ч энэ жил би тэмдэглэхээр шийдэж хулуун чимэглэлээр эхлүүлсэн юм. Үүнийг хийхэд маш хөгжилтэй бөгөөд та будаг, хэв, чимэглэлийн цаас… гэх мэт гар доорх материалаар бүтээлч байдлаа хөгжүүлэх боломжтой.

Мэндчилгээний карт бүтээгчдийн хувьд “талархлын мэндчилгээний картыг” тохиромжтой үед нь найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсдадаа бэлэглэх зайлшгүй бэлгийн нэг юм. Өөрийн гараар бүтээсэн мэндчилгээний картаар баярлаж, талархсанаа илэрхийлэх нь ямар сайхан хэрэг вэ? Энэхүү мэндчилгээний карт хийх гар урлалын шинэ төрөл нь огтхон ч хэцүү биш, та багахан хичээл зүтгэл гарган богино хугацаанд бусдыг баярлуулах зүйл бүтээх боломжтой.
Мэндчилгээний карт хийхэд хэзээ ч уйдахгүй шүү. Та илүү гайхалтай, нарийн техникийг ч сураад хийх боломжтой.

“Баярлалаа” картыг манай ажилтан Ундармаа талархлын баярт зориулан урласан. Маш энгийн мөртлөө анхаарал татам энэхүү картыг та гар доорхи материалаар урлах бүрэн боломжтой шүү.

Шинээр суралцах зүйлс хэзээ ч дуусдаггүй шүү дээ.
Бид блогдоо танд санаа өгөх олон шинэлэг санааг энэ сард оруулах тул та тогтмол шалгаж, санал сэтгэгдлээ хуваалцаж байгаарай.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Таныг аз жаргалтай болгодог зүйлийг илүү их хийгээрэй.

Сургалт

Декупаж урлалын сургалт
Хуйлмал урлалын сургалт
Ээмэгний мод

Холбоотой бүтээгдэхүүн

Акрилан Будаг
Dazzling Metallics
Multi Surface Satin
Самбарын Будаг

Бүх сэтгэгдлийг үзэх