remember

  • edit slider
  • replace course block
  • edit quote
  • set schedule

Жэйс Криативд  баярын уур амьсгал хэдийнээ орлоо.

12-р сар бол үдэшлэг зохиох, баярын чимэглэл хийх оргил үе билээ. Энэ үеэр бид хайртай дотнын хүмүүс, хамт ажиллагсад, найз нөхөддөө шинэ жилээр бэлэглэх бэлэг хайдаг шүү дээ.

Танд санаа өгөхүйц  баяр ёслолын сэдэвт бүтээлийг ирэх долоо хоногуудад танилцуулах болно.

Таныг аз жаргалтай болгодог зүйлийг илүү их хийгээрэй.

Харин одоо тэдгээрийн зөвхөн нэг хэсгийг танилцуулж байна. Эдгээр бүтээл нь декупаж  бөгөөд  – ваар, сагс, таваг чимэглэдэг энгийн декупажаас арай өөр юм.

Энд Оогийгийн чулуун дээр хийсэн гайхалтай декупаж байна. Тэрээр Сантагийн чаргыг дүрслэх чулуугаа зөв сонгосон бөгөөд Ундрах тамганы өнгөөр үзэсгэлэнт шөнийн тэнгэрт шигтгэж өгөхөд нь тусалсан. Гэрэл зургаар ийм гайхалтай бодит харагдацыг үүсгэх боломжгүй.  Хэрэв та илүү бодитоор харахыг хүсвэл манай  дэлгүүр дээр хүрэлцэн ирээрэй. Сайн байна Оогий!

Дараагийн бүтээлийг Саагий маань даавуун дээр урласан. Та сальфеткийг илүү өвөрмөц байдлаар ашиглах бол манайд зарагддаг даавууны декупаж мидиум хэрэг болж болзошгүй. Бүтээлийг мидиумээр нэг удаа тамгалсан байхад угаасан ч арилахгүй, сайхан харагдах болно. Эдгээр тавгийн суурь нь баярын ширээнд өнгө үзэмж нэмнэ. Сайн байна Саагий.

Ирэх долоо хоногт та бүхэнтэй хуваалцах гайхалтай хоёр бүтээлийг танилцууллаа. Цаашид илүү олон бүтээл сонирхуулах учир манай Фэйсбүүк хуудас болон вэб хуудсанд тогтмол зочлоорой.

Мөн бид та бүхний Зул сарын баярт зориулсан бүтээлийг сонирхож байна. Өөрийн хийсэн бүтээлээ манай Фэйсбүүк хуудсанд  хуваалцаарай.

Бид дараа долоо хоногт шинэ сургалт явуулах болно. Энэ сургалтад хамрагдаж, модны хэлбэр бүхий ээмэгний өлгүүр хийж сураарай. Та өөртөө, эсвэл хэн нэгэнд зориулан хийж болно. Хүрэлцэн ирж бидэнтэй цуг урлаарай. Бүтэн өдрийн сургалт маань 12 сарын 17-ны Бямба гарагт 10 цагт эхэлнэ. Бүртгүүлэхийн тулд залгаж, дэлгэрэнгүй мэдээллийг манай сургалтын хуудаснаас хараарай.

Сургалт

Хуйлмал урлалын сургалт
Ээмэгний мод

САНАМЖ:

Бид 2016 оны хувьд  12 сарын 17-ны Бямба гараг хүртэл ажиллах бөгөөд 2 долоо хоногийн турш тооллого хийж, ажилтнууддаа сургалт явуулна. Үүнээс өмнө та амжиж баярын бэлэг дурсгал, чимэглэл хийхэд хэрэглэх зүйлсээ аваарай.

Бид баярын үеэр таны фэйсбүүк, вэб хуудсаар асуусан асуултад хариулах боломжгүй байх болно. Манайх 1 сарын 3-ны Мягмар гарагт ажилдаа эргэн орж, хариу өгөх учир биднийг ойлгож, хүлээцтэй хандахыг хүсэж байна.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх