remember

  • edit slider
  • replace course block
  • edit quote
  • set schedule

Бид 2017 оныг ажил үйлс арвинтайгаар угтаж байна.

Манай хамт олон дэлгүүртээ их цэвэрлэгээ хийж, үндсэн дэлгүүрийнхээ зохион байгуулалтыг өөрчилсөн нь зөв шийдэл болж, шинэ бүтээл тавих хангалттай зайтай боллоо. Та бүхэн бидэнтэй хамт байж,  ирэх долоо хоногуудад шинээр нэмэгдэх хэрэгслүүдийг сонирхоорой. Онцгойлон нэмэгдэн ирж буй будгийн сонголтуудыг хараарай.

Americana Акрилан Будаг – Энэхүү будгийн сонголтоо 40 шинэ өнгөөр арвижуулах гэж байна. Будгийг дэлгүүрт худалдаанд гармагц та бүхэнд фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэх болно.

Americana Décor Chalky Finish – Бид шохойлог будгаа том савалгаатай авчирч байгаа бөгөөд ингэснээр та бүхэнд гэрээ чимэглэхэд бүрэн тохиромжтой болж байгаа юм.

Americana Chalky Finish for glass – Шилийг шохойн гадаргуутай болгох будгийг шинээр авчирч байгаа бөгөөд будсан шилэн эдлэлээ зууханд хийснээр бэхжиж, угаахад арилахгүй удаан тогтоцтой болдог юм.

Мөн бид өөрсдийн хараахан харж амжаагүй байгаа хэд хэдэн төрлийн будгийг энэ жилдээ багтаан авчрах төлөвлөгөөтэй байна. Үүнд:

·       Гялтгар боронзон өнгөтэй Deco-Art-н шинэ акрилан будаг.

·       Шинэ гялалзсан савхины будаг.

Бид эдгээр будгийн талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно.

Одоогийн байдлаар манай хамт олон бараа бүтээгдэхүүнээ хэрхэн олон янзаар ашиглаж болох талаар загварчлал болгож, дэлгүүртээ тавих хэд хэдэн шинэ бүтээл хийхээр шаргуу ажиллаж байна.  Бид та бүхэндээ бүтээл хийх шинэ санаа өгөхөөр цаг үргэлж хичээнгүйлэн ажилладаг билээ. Ranger-н Distress тамганы өнгөний талаарх мэдээллийг манай ажилтан Ундрах, Plaid-н Leather studio будгийн талаарх мэдээллийг Ундармаа хүргэх болно

Бидний 1-р сарын онцлох урлал ТАМГА байсан. Манай бүтээлүүдийн ихэнх загвар нь картан дээр тамгалах байсан ХЭДИЙ Ч, энэ техник зөвхөн цаасаар хязгаарлагддаггүй. Та тохирох будаг, тамгыг ашигласнаар мод, төмөр, хуванцар, тэр ч бүү хэл даавуун эдлэлийг тамгалах боломжтой. Бид удахгүй вэб хуудсандаа шинэ бүтээлээ оруулах тул та бүү хоцроорой. Та ямар ч төрлийн бүтээл урлаж байсан хамаагүй, тамгалалт нь таны урлалын ур чадварыг нэмэгдүүлэх нэгэн сайхан хүчин зүйл байх болно.

2-р сард тун удахгүй Гэгээн хайрын баяр тохиох гэж байна. Энэ баяр бол өөрийн хайртай хүмүүстээ гараар хийсэн бүтээл бэлэглэх хамгийн сайхан үе билэээ. Та энэ баяраар хэн нэгэнд зориулан мэндчилгээний карт, эсвэл бэлэг дурсгалын зүйл хийхийг хүсэж байна уу? Хэрэв та ямар бэлэг бэлдэхээ мэдэхгүй, гайхаж  байвал бидний шинээр хийж буй бүтээлүүдээс санаа аваарай. 

Манай Саагий төрөл бүрийн гоёмсог карт хийж байгаа бөгөөд үүнд пергаментан цаасаар хийсэн карт орсон байгаа.  Мөн та бусдаас содон, шинэлэг байдлаар энэ баярыг тэмдэглэхийг хүсвэл  Озагийн хийж буй өвөрмөц, гоёмсог чимэглэл бүхий  зурхэн хэлбэртэй виноны тавиур урлаж мартагдашгүй романтик оройн зоогондоо ашиглаж болох юм. Түүнчлэн, манай Ундармаа Гэгээн хайрын баяр,  Цагаан сар, Мартын 8-ны баяраар бэлэглэхэд тохиромжтой зургийн цомгийг урласан болно.   

Энд хүрээд өндөрлөе. Мартын 8-нд зориулсан урлалын санааг та бүхэнтэйгээ дараагийн дугаарт хуваалцах болно.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Урлалын материал хангалттай байхад уйдна гэж хэзээ ч байхгүй

Бүх сэтгэгдлийг үзэх