remember

  • edit slider
  • replace course block
  • edit quote
  • set schedule

Сайн байцгаана уу бүгдээрээ. Баярын өдрүүд шувтарч урлан бүтээх ажлаа үргэлжлүүлэн хийх цаг болсон бөгөөд Мартын 8нд охид бүсгүйчүүддээ зориулж гар урлалын бэлэг өгөхөө мартаж болохгүй шүү. Өөрийн гараар урлаж хийсэн бэлэг хэн нэгэнд өгнө гэдэг бол хүлээж авч байгаа хүнд сэтгэлийг нь догдлуулсан маш үнэ цэнэтэй бэлэг болно.

Өнгөрсөн сард Оза, Саагий болон Ундармаагийн урласан карт хийх санаанууд постлогдсон байгаа тул эдгээр урлалуудаас та юу хийж болохыг хараарай.

Бүтээлч сэтгэлгээний Дэвтэр Challenge –ийг хэр хийж байгаа вэ? Та эхэлсэн үү? Энэ challenge-д оролцоход оройтоогүй байгаа шүү.   Манай оны анхны блог постон дээрхийг уншаад  сүүлд зарлагдсан challenge-ээс ч эхлэх боломжтой.

Хэрэв та хэд хэдэн хуудас хийсэн бол авч ирээрэй – манай ажилчид таны урлалыг дуртайяа харах бөгөөд тэд таны ямар ч асуултанд хариулах болно. Энийг сайн санаарай  “алдаа ” гэсэн зүйл энд байхгүй. Бид бүгд хийж байгаа бүх зүйлээсээ суралцах чадвартай.

Хэрэв та дэлгүүрт ирж амжихгүй бол манай Фэйсбүүкийн Бүтээлч  байдлыг дэврээе группт постоо оруулж болно гэдгийг санаарай, ингэснээр бид таны урласан бүтээлээс урам зориг авах болно.

Энэ сард манай блог постон дээр илүү олон урамшуулсан зүйлс тавигдах болно.

Үргэлж бидний урлалыг анхааралтай ажиглаарай гэхдээ хамгийн чухал нь тасралтгүй урлан бүтээгээрэй.

Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Сургалт

Полимер Шавар Урлалын Сургалт
Декупаж Урлалын Сургалт
Нэг Татлагаар Зурах Техникийн Сургалт
Нэг Татлагаар Зурах техникийн Сургалт 2
Пергаментан Урлалын Сургалт
Цэцгэн Чимэглэлийн Сургалт
Ээмэгний мод