remember

  • edit slider
  • replace course block
  • edit quote
  • set schedule

Сайн уу,

Хаврын улирал хаяанд ирэхтэй зэрэгцэн шинэ санаа болон хийх шинэ ажлууд урган гарч ирж байгаа ба Jays Creative компани маань дизайны баг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Бид хэрэглэгчдээсээ сайн дураараа манай вэбсайт дээр тогтмол блог бичих 2 юмуу 3 хүнийг сонгож авах болно.

Хүсэлт гаргагчид тавигдах шаардлага:

  • Jays Creative-ын байнгын үйлчлүүлэгч байх мөн манай бүтээгдэхүүнийг өөрийнхөө урлалд тогтмол ашигладаг байх
  • Манай вэбсайт дээр тавьсан шиг постыг Сард хамгийн багадаа 1 блог пост бичиж тавих боломжтой байх
  • Жүлитэй сард нэг удаа биечлэн уулзаж хийж буй урлалынхаа талаар ярилцах боломжтой байх (Англиар ярих чадвартай бол сайн гэхдээ зайлшгүй шаардлагатай биш )

Манай дизайн багийн нэг гишүүн болсны хувьд бидний зүгээс танд өгөх боломж:

  • Таны хийсэн урлал дэлхий дахины веб буюу дэлхийн цахим сүлжээнд тавигдах ба дэлхийн хаанаас ч хэнд ч харагдах боломжтой болох юм.
  • Дадлага сургалт болон зөвлөгөө удирдамжаар дамжуулан ур чадварыг тань дээшлүүлэхэд туслах болно мөн та өөрийн мэдлэг туршлагаа ч бас арвижуулах болно
  • Манай сургалтанд хамрагдаж шинэ бүтээгдэхүүнүүдийг туршиж үзэх боломжтой болно
  • Дизайн-багийн хямдралын картыг танд өгөх ба үүнийг ашиглан та манай дэлгүүрээс онцгой хямдралыг эдлэх боломжтой болно

Санамж: Та энэ сайн дурын ажлыг хийхдээ өөрийн хийсэн бүтээлээ зарах боломжгүй гэдгийг сайн санаарай. Дизайн багийн бүх гишүүд бусад хүмүүсийг өөрсдөдөө зориулан урлал хийхийг нь дэмжих үүрэгтэй болно.

Бүртгүүлэхийг хүсвэл design-team@jayscreative.com  руу имэйл явуулаарай.

Та хүсэлтээ англи юмуу монгол хэлээр бичиж болно.

Имэйл илгээхдээ хавсаргах зүйлс:

  • Өөрийнхөө хийсэн эсвэл хийж буй урлалын тухай 3-7 зураг оруулах
  • Яагаад өөрийгөө манай багт орж ажиллахад тохиромжтой хүн гэж бодож байгаагаа илэрхийлсэн богино өгүүлбэр бичээрэй.

Таны зургуудыг сонгохдоо ялангуяа хэн олон янзын урлал хийж байсан байна вэ гэдгийг онцолж харах болно гэдгийг сайн санаарай. Tухайн урлалын зурагны чанар болон урлалыг тань бүрэн хэмжээгээр харуулсан зургуудыг сонгох болно.

За ингээд хамтдаа урлан бүтээцгээе!
Жүли

Бүх сэтгэгдлийг үзэх

Сургалт

Полимер Шавар Урлалын Сургалт
Декупаж Урлалын Сургалт
Нэг Татлагаар Зурах Техникийн Сургалт
Цэцгэн Чимэглэлийн Сургалт
Пергаментан Урлалын Сургалт
Хуйлмал Урлалын Сургалт
Ээмэгний мод