Americana Chalky Finish for glass

Шилэн дээр ашигладаг Шохойлог будаг

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Шилэн дээр ашигладаг Чолки Финиш™ нь шил болон гөлгөр керамик (шавар эдлэл) –ийг будахад ашигладаг ультра матт будаг юм. Гадаргыг “distressed” (хуучирсан мэт харагдуулах) болгоход маш хялбар бөгөөд гэрийн доторх эд зүйлсийг бодитоор эртнийх мэт харагдуулна.

  • Шарагдсаны дараа будаг нь аяга таваг угаагч машинаар угаасан ч арилахгүй
  • Усан суурьтай
  • Саван болон усаар цэвэрлэнэ
  • Ямар нэг хор нөлөөгүй

Хэрэглэх зааварчилгаа:

Будахаасаа өмнө будах гэж буй шилээ зөөлөн алчуур ашиглан халуун савантай усаар угаана. Үнэ бичсэн марк болон шошгонууд халуун усанд дэвтээхэд хялбархан салж унана. Бүлээн болон халуун усаар савангийн үлдэгдлийг зайлж цэвэрлэсний дараа гал тогооны салфетка юмуу зөөлөн даавууны өөдсөөр арчиж хатаана. Шилнээс барихдаа хурууны хээ гаргалгүйгээр болгоомжтой хүрэх бөгөөд цэнхэр спирт болон гал тогооны салфеткаар  шилэн дээрх ямар нэг ором хээг арчиж цэвэрлэнэ.

Будгаа түрхэхдээ нийлэг багсаар түрхэнэ. Хэрэв будаг тань нойтон байх үед та ялихгүй жижиг алдаа гаргах тохиолдолд нойтон багс, шүдний чигчлүүр юмуу гал тогооны салфеткаар илүүдэл будгаа зөөлөн арчиж аваарай. Шилний гадаргуугаас бүх нойтон будгийг арилгахын тулд бүлээвтэр усанд дэвтээнэ. Хатсан будган дээрх өө сэвийг засварлахын тулд сахлын хутгаар өө сэвийг болгоомжтой хусаж арилгана. Будсан шилэн саваа хэрэглэхээсээ өмнө дор хаяж 4 хоног хатаагаарай.

“Distressed” харагдах техникийг хийх

Будаг хатсаны дараа, шарахаасаа өмнө distressed харагдах техникийг хийхийн тулд маш нарийн ширхэгтэй зүлгүүр юмуу чийгтэй даавуу ашиглан товгор гадаргуу юмуу ирмэгүүдийг зүлгэж арилгана. Элсний үйрмэгийг зөөлөн цагаан алчуураар арчиж цэвэрлээрэй.

Аяга таваг угаагчинд угаасан ч арилдаггүй материалыг шарах шүүгээнд шарах

Хэрэв таны будсан зүйл тань шарах шүүгээнд шарахад аюулгүй бол аяга таваг угаагчинд арилдаггүй бүтээл хийж болно гэсэн үг. Шарахдаа урьдчилж халаагаагүй шарах шүүгээнд 160oC-н халуунд 30 минут шарна. Шарж дууссаны дараа шарах шүүгээнээс гаргалгүйгээр халуунаа унтрааж хаалгыг нээж хөргөх шаардлагатай. Шарах шүүгээнээс гаргахаас өмнө хөргөх хэрэгтэй.

САНАМЖ: Хэрэв та хоёр ширхэг шилэн эдлэлийг хосоор нь өөр өөр хугацаа болон хэмээр шарах гэж байгаа бол үргэлж хамгийн бага хэм болон хугацааг ашиглаарай.

Зөвлөмжүүд:

  • Шаардлагатай тохиолдолд үс хатаагчийг хамгийн бага хэм дээр тохируулан будгаа хатааж болно. Сэнсээр ч бас хатааж болно. Ялангуяа цилиндр юмуу олон талтай материалыг хатаахад нэн тустай байх болно.
  • Хоолны ширээ болон хоол ундтай газраас будах гэж буй зүйлээ хол зайтай байлгах хэрэгтэй ба будаг амандаа хүргэхээс болгоомжлоорой. Хэдий будаг хор нөлөөгүй ч гэсэн, санамсаргүй уух юмуу залгиж болохгүй.
  • Багсаа усаар зайлсны дараа багсан дээрх будгийн толбыг цаасан алчууранд уусган шингээж аваарай. Будаж байх үед таны багсанд илүүдэл ус үлдсэн байхыг та хүсэхгүй биз ээ.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал