Americana Decou-page

Американа Декупаж (Декупажны мидиум)

Та манай декупажны мидиумын төрлүүдтэй танилцаж амжсан уу? Сатин, матт, гялгар гадаргуу үүсгэдгээс гадна та сальфетка, цаас, гаднах зүйлс, болон даавуунд онцгойлон зориулагдсан мидиумыг урлалдаа хэрэглээрэй. Мөн хэрэв та урлалаа гялалзсан онцгой эффекттэй болгохыг хүсвэл саатай декупажны мидиумыг сонгох боломжтой. Таныг урлалдаа зөв мидиум сонгоход тусалж, бид дэлгүүртээ туршиж түрхсэн үзүүлэн тавьсан тул та бүхэн сонирхоорой.

Antique Decou-Page  (Эртний харагдуулдаг мидиум)

Энэ мидиум нь таны бүтээлийг хуучны мэт харагдуулна. Хүрэндүү туяа нь урлал болон гэр чимэглэлийн ажлыг үе дамжсан мэт хуучны болгон хувиргах болно. Олон давхарлаж түрхвэл илүү хуучны харагдах болно.

Napkin Decou-Page™  (Сальфетикны мидиум)

Нимгэн сальфетикаар декупаж хийхэд тус мидиумын онцгой бүтэц нь сальфетикыг урагдахаас сэргийлэх болно.

Outdoor Decou-Page  (Гадаад орчинд зориулагдсан мидиум)

Урласан зүйлээ гадны хүчин зүйлсээс хамгаалж усны хамгаалалттай, гөлгөр гадаргуутай болгоорой. Керамик, шувууны модон үүр, чулуу, төмөр, хана гэх мэт гадаргуун дээр ашиглахад нэн тохиромжтой.

Paper Decou-Page  (Цаасны мидиум)

Энэхүү мидиум хүчил агуулаагүй тул цаасыг удаан хугацаа өнгөрсөн ч шарлаж, гандахгүй болгоно. Цаасаар урладаг хүн бүр чухал, үнэ цэнэтэй гэрэл зураг болон цаасаа энэхүү мидиумаар хамгаалах боломжтой болгох үүднээс тусгайлан боловсруулсан.

Matte Decou-Page  (Матт гадаргуу үүсгэдэг мидиум)

Урлалаа  гялгар бус, орчны элдэв нөлөөнөөс хамгаалагдсан гадаргуутай болгохын тулд матт буюу гялгар бус гадаргуу үүсгэдэг мидиумыг сонгоорой.

Satin Decou-Page   (Сатин гадаргуу үүсгэдэг мидиум)

Хатахдаа үл ялиг гялгар харагддаг тул урлалаа бага зэргийн гялгар гадаргуутай болгоход сатин мидиум танд туслана.

Gloss Decou-Page  (Гялгар гадаргуу үүсгэдэг мидиум)

Гялгар гадаргуу үүсгэдэг мидиум таны урлалд толбо тогтох эсвэл үрэгдэхээс хамгийн сайн хамгаалах болно.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал