Brilliance Тамганы Өнгө

Brilliance бол пигмент тамганы өнгө юм. Маш олон нэр төрлийн өнгөний сонголттой ба сувдлаг болон металлаг өнгүүд бас бий. Эдгээр өнгүүд нь хар бараан гадарга дээр ч гэсэн тод өнгийг гаргаж өгдөг.

Brilliance тамганы өнгийг будаг шингээгч болон шингээгч бус гадарга дээр хэрэглэж болно. Та тамганы өнгүүдээ тамганууд, цоолборууд дээр ашиглах эсвэл шууд дангаар нь ч хэрэглэж болох юм. Бусад пигмент тамганы өнгүүдтэй ижилхэн хөвсгөр порлоноор хийгдсэн байдаг тул тамган дээр түрхэхдээ чанга дарж болохгүй.

Харин үүний оронд тамгаа дээш харуулж тавиад тамганы өнгөө хөнгөхөн түрхэж өгнө. Бид тус тамганы өнгийг тамганы өнгө түрхэгч багажаар түрхэхгүй байхыг зөвлөж байна.

Доор дурдсан зүйлс дээр ашиглана

  • Цаас,
  • Велум,
  • Фото цаас,
  • Савхин эдлэл
  • Целлофан цаас (гилгэр хальс)
  • Модон эдлэл,
  • Полимер шавар
  • Агшдаг цаас
  • Терракот

Тамгалсан гадаргын материалаас хамаарч будаг хатах хугацаа өөр өөр байна. Халуунаар төөнөгч багаж ашиглах нь хатах процесийг хурдасгах боловч хэт их халаахгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та будаг шингэдэггүй гадарга дээр тамгалж өрөөний хэмд хатаахыг хүсвэл бүрэн хатах хүртэл хонуулах хэрэгтэй.

Тамганы будгаа хэрэглээгүй үед тагийг нь маш чанга таглаарай, ингэх нь хугацаанаасаа өмнө хатаж ууршихаас хамгаална.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал