Будгийн бийр – Цоолборын Бийр

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Цоолборын бийр нь энгийн бийрийг бодвол өөр хэлбэр болон бүтэцтэй байдаг. Бийрний үс нь чанга барьцалдсан байх ба бүхэлд нь нягт чигжиж багласан байдаг. Эдгээр бийрийг цоолбортой хамт хэрэглэх маш тохиромжтой бөгөөд таны гадарга дээр цоолборын доогуур будаг шүүрч нэвтэрснээс болж толбо тогтох асуудлыг багасгана.

Энэ бийрүүд нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй:

Том, жижиг хэмжээтэй бүх төрлийн бийрүүд. Таны хэрэглэж байгаа бийр хэр үр ашигтайгаас хамаарч хамгийн том бийр ашиглахыг зөвлөж байна.

Урт болон богино үстэй

Хавтгай болон бөөрөнхий хэлбэртэй бийр

Ихэнхидээ хувь хүний сонголтоос хамаарч хэрэглэх бийрний урт болон үсний хэлбэр янз бүр байж болно. Зарим тохиолдолд та олон төрлийн цоолборыг янз бүрийн гадарга дээр  өөр өөр өнгийн будагтай хамт хэрэглэж болох юм.

Цоолборын бийрийг ашиглах заавар:

Бийрэнд будгаа түрхэхдээ нийлүүр дээр асгасан будгаа цоолбороор мушгиж эргүүлэх замаар түрхэж авна. Бийрнээс илүүдэл будгийг авахдаа будаггүй хэсэг дээр эсвэл цаасан дээр зөөлөн товшиж будгаа шингэлнэ. Цоолбор хэрэглэх бол ҮРГЭЛЖ хуурай бийр ашиглах нь маш чухал гэдгийг санаарай.

Будгаа түрхэхдээ хоёр аргаар хийж болно:

  • Бийрээ эгц босоогоор нь бариад хурдан товших aргаар будна. Энэ аргыг хэрэглэж будсанаар цоолборын ирмэг дагуух хэсгээр будаг нэвтэрч гоожихгүй.
  • Бийрээ эгц босоогоор нь бариад жижиг тойрог замаар мушгин эргүүлж будна. Энэ аргыг хэрэглэх нь таны гадаргыг өө сэвгүй тэгш гөлгөр харагдуулах хэдий ч нөгөө талдаа цоолборын ирмэг дагуу зарим будаг нэвтэрч гоожих магадлал нэмэгдэнэ. Тиймээс бийрэнд хэт их будаг наалдаагүй эсэхийг сайн шалгаж аль болох хуурай байлгаарай.

Хамгийн шилдэг үр дүнд хүрэх арга бол таны будах гэж буй гадарга болон ямар төрлийн будаг хэрэглэхээс шууд хамааралтай байх болно. Будах гэж буй гадаргынхаа  жоохон хэсэг дээр энэ 2 аргыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Өнгөө хольж нийлүүлэх:

Цоолборын бийр нь өнгийг хольж нийлүүлэхэд маш хялбар болгож өгөх ба нэн ялангуяа мушгиж эргүүлэх аргыг хэрэглэх үед маш тохиромжтой юм. Бүтээлч сэтгэлгээгээ ашиглан цоолбороо хэрхэн ашиглахаа шийдээрэй.

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал