Cuttlebug

Катлбаг (Ногоон Машин )

Хэв зүсэх болон хээ товойлгогч  Cuttlebug (ихэнхдээ ногоон машин гэж өнгөөр нь дууддаг) гар ажиллагаатай машин нь төрөл бүрийн материалыг зүсэх мөн товойлгох гэсэн сонголттой. Энэ машин нь танд цэвэр жигд зүсэлтийг бас өөлөх зүйлгүй гүн товойлголтыг мэргэжлийн түвшинд гаргаж өгнө.

Хатуу болон нимгэн цаас,тугалган цаас (фольга), тууз, нимгэн арьс гэх мэт олон төрөлийн материалыг зүсэх болон товойлгох боломжтой. Энэ гар ажиллагаатай машинд ихэнх үйлдвэрлэгч компанийн зүсэгч ир, товойлгогч хэвнүүд таардаг.

Энэ Cuttlebug машинд дагалдах хавтангуудаас гадна товойлгогч 1 хавтас үнэгүй ирж байгаа. Бусад олон төрөлийн товойлгогч хавтасыг та тусад нь худалдан авах боломжтой.

Зүсэгч ирийг ашиглахын тулд танд C хавтан хэрэгтэй бөгөөд тусад нь худалдан авах боломжтой. Cuttlebug машиныг худалдан авахдаа хамтад нь С хавтанг авах бол та хямдралтай үнээр авах болно.

Танд бас олон төрөлийн зүсэгч ирийг манай дэлгүүр санал болгож байна.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал