Dazzling Metallic

Дазлинг Металлик (Металлаг өнгийн Будаг)

Dazzling Metallics бол бүх төрлиййн зориулалттай, арилдаггүй металлаг өнгийн будаг бөгөөд үүгээр уран зураг, урлал, болон ахуйн төрлийн урлалыг маш чамин болгох боломжтой. Үүнд хамгийн тод боронзон ширхэг агуулагдсан бөгөөд аливаа гадаргууг маш сайн далдалж өгдөг.

Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэрнэ үү. Зөөлөн үстэй багс эсвэл порлонон багс ашиглан ганц удаа сайтар багсдаж будна. Илүү гэгээлэг өнгийн будгаар будахдаа хэд хэдэн удаа давхарлаж будна. Давхарлаж будах эсвэл лакдахаас өмнө будгийг бүрэн гүйцэт хатаах шаардлагатай.

  • Усан суурьтай
  • Ус ба савангаар угаахад л хангалттай
  • Хор нөлөөгүй
  • АНУ-д үйлдвэрлэсэн
  • Тогтоц сайтай

Dazzling metallic будаг ашиглах зөвлөмж

Dazzling Metallics будган дээр Drying Time Extender, даавууны мидиум болон бусад мидиумыг  хольж болохгүй. Ингэвэл боронзлог байдал нь буурах болно. Хэрэгтэй гэж үзвэл устай хольж болно. Weathered Wood хагардаг лак дээр түрхэж болохгүй.

Даавуун дээр хэрэглэх

Даавууг эхлээд угааж хатаагаад, дээрээс нь зөөлөн үстэй багс ашиглан будгаа түрхэнэ. 48 цаг хүлээж будгаа хатаасны дараа үнэргүй, зөөлөн угаалгын нунтагтай халуун усанд зөөлөн угааж өгнө. Өлгөж хатаана. Сувдлаг өнгийг хоёр давхарлаж будах шаардлагатай. Хэрэв бусад төрлийн халаах шаардлагатай акрилан будаг хэрэглэсэн бол Dazzling Metallics будгийг халаахад муухай болохгүй. Будсан хувцсыг хувцас хатаагчинд түр хугацаанд байлгаж хувцасны үрчгэрийг арилгаж болно. Харин будагны боронзлог байдал алдагдах тул хувцсыг бүрэн хаттал нь хатаагчинд байлгаж болохгүй.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал