ExpandIT

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

ExpandIT бол даавуу, цаас болон хатуу цаас гэх мэт гадаргуу дээр 3 хэмжээст эффект үүсгэдэг мидиум юм.

  • Үүнийг багс, урлалын зориулалттай зуурмаг түрхдэг хутга болон өөр бусад тохиромжтой багаж ашиглан түрхэнэ.
  • Гараар зурах эсвэл цоолбор ашиглан түрхэнэ.
  • Савнаас нь шууд ашиглаж болох бөгөөд 50 хүртэлх хувийн (ижил хэмжээний) акрилан будаг эсвэл бусад төрлийн будгуудтай хольж ашиглаж болно. (тайлбар: саа эсвэл боронзон нунтагтай хольж хутгах нь тохиромжгүй)

Мидиумаа байх байранд нь байрлуулсан бол халуунаар төөнөгч багажаар халаагаарай. Энэ нь тэлж томрон гайхалтай дүрстэй гадаргыг бий болгоно.

Хэрэв та хүсвэл томорсных нь дараа үүнийг будаж болно.

ТАЙЛБАР:

  • Оёхоосоо өмнө тэлж томорсон мидиумаа 48 цаг хатаагаарай.
  • Будсан даавуугаа угаахаас өмнө, даавуугаа жигнэлтийн цаасан дээр будагтай талыг нь доош харуулж тавиад  индүүний тохируулгаа нейлон дээр тохируулж 4 минут индүүднэ.

Энэхүү видеогоор ExpandIT-г даавуун дээр хэрхэн ашиглаж болох тухай харуулсан юм. Би SoSoft даавууны будаг ашиглан будсан байгаа.

Үүнийг зөвхөн даавуун материал дээр ашиглах бус, зотон даавуу, цаас зэрэг материал дээр холимог техниктэй хослуулж хэрэглэвэл маш гоё зохицно.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал