Хиймэл даавуун дээр хэрэглэхэд бэлэн болгосон шингэн будгуудийг ашигласнаар та гайхалтай үр дүнд хүрнэ. Эдгээр будгууд нь 20 төрлийн тод өнгөнүүдийн сонголттой бөгөөд өнгөнүүдийг хооронд нь хольж болно. Эдгээр будаг нь тогтоц сайтай, өнгөө алдахгүй бас гандахгүй.
Мөн байгалийн гаралтай даавуун дээр эдгээр будгуудыг Colourcraft компаний Transfix-тай хамт хэрэглэж болно.
Хэрэглэх заавар:
Цагаан, гялгар бус цаасан дээр өөрийнхөө хүссэн загвараа зураад хатаагаарай.
Буулгах загвараа даавуун дээр нүүрэн талыг нь доош нь харуулж тавиад ойролцоогоор 2 минут индүүднэ. Индүүдэхдээ энгийн үед индүү ашигладгаас арай илүү даралт өгч индүүдээрэй.
Бас эдгээр барааг хараарай
Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт