Fimo

Фимо (Полимер шавар)

Fimo бол шарах шүүгээнд жигнэж хатууруулдаг полимер шавар юм.

  • 57гр-н жинтэй
  • Fimo Soft 24 төрлийн өнгөтэй
  • Fimo Effects-ийн өнгүүд саатай, тунгалаг, боронзлог зэрэг эффекттэй

Fimo soft болон Fimo effects-ийг хооронд нь хольж маш олон төрлийн өнгө гарган авах боломжтой.

Fimo-гоор чимэглэл, зүүлт болон бусад олон янзын зүйлс бүтээхэд төгс тохирно.

Үйлдвэрлэгчээс Гаргасан Заавар

FIMO-г нухаж зөөллөснөөр хэлбэрт оруулна. Нарийн деталь зүйлсийг гаргахын тулд хэлбэрт оруулах багаж хэрэгслүүдийг ашиглаж болно. Хэлбэрт оруулсан зүйлээ тугалган цаас эсвэл жигнэх цаасан дээр тавьж, 110oС-т  урьдчилан халаасан шарах шүүгээнд 30 минутаас ихгүй хугацаанд шарж хатууруулна. Шарах шүүгээнээс гаргаад, өрөөний температурт хөргөхөд FIMO бүрэн хатуурна. Салсан жижиг хэсгүүдийг наах болон FIMO-г металь зүйлстэй нийлүүлэхэд эпоксидийн цавууг ашиглана.

Хадгалалт: Өрөөний температурт тугалган цаас эсвэл хүнсний скочинд ороож хадгалах хэрэгтэй. FIMO-г гэрлээс хол байлгаж, поливинилхлорид, пенополистирол-той ойртуулж болохгүй.

Анхны тусламжийн талаар: Хэт шараад хорт хий амьсгалсан тохиолдолд, өрөөнөөс гарч эмнэлэгийн тусламж хайх хэрэгтэй. Дараа нь өрөөг сайтар агааржуулж, шарах шүүгээг цэвэрлэх шаардлагатай.

Аюулгүй ажиллагааны дүрэм:  FIMO бол тоглоом биш, гар урлалд зориулсан бүтээгдэхүүн, иймд бага насны хүүхдүүдэд зориулагдаагүй болно. FIMO-нд хүрсэн гар, багаж хэрэгсэл, хутга гэх зэрэг зүйлсийг хэрэглэсний дараа сайтар цэвэрлэх ёстойг анхаарна уу. Температурыг 130oС-аас хэтрүүлж болохгүй, хэрэв хэтрүүлбэл хорт хий ялгарах боломжтой. Хатууруулахдаа хугацааг 30 минутаас ихгүй байлга. Хатуурсан материалыг 130oС-аас дээш халуунд байлгах ёсгүй. Богино долгионы зуух/пээч/-нд хатууруулж болохгүй. Галын дөл, халуун хутга эсвэл утсанд бүтээгдэхүүнийг хүргэхгүй байх нь зүйтэй. Энгийн шарах шүүгээний термометраар /дулаан хэмжигч/ температурыг хэмжиж, шалгаж болно.

Хаях: Бусад хаягдалтай адил хаяж болно.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал