Glass Chalkboard Paint

Гласс Чолкборд Пэйнт (Шилний Самбар болгогч Будаг)

Энэхүү будгаар өдөр тутмын гэр ахуйн доторх шил, шил шиг гөлгөр эд зүйлс, шаазан  (керамик) эдлэл зэргийг шохойн самбар болгон өөрчилнө. Шилэн аяга, сэнжтэй аяга, цайны сав, гоёл чимэглэлийн таваг, ваар сав гэх мэт зүйлсийг хувийн хэрэгцээнд зориулан будаж ашиглаарай.

  • Усан суурьтай
  • Ямар нэг хор нөлөөгүй
  • Шарагдсаны дараа будаг нь аяга таваг угаагч машинаар угаасан ч арилахгүй

Хэрэглэх зааварчилгаа:

Будахаасаа өмнө будах гэж буй шил болон шаазан эдлэлийнхээ гадаргууг спирт эсвэл савантай усаар зөөлөн арчиж цэвэрлэнэ. Будсан зүйлээ сайтар хатаагаарай.

Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд будах зүйлийнхээ гадаргууг порлоны өөдөс ашиглан хөнгөн дарж будна. Цоолборууд ч бас ашиглаж болохыг санаарай (өөрөө наалддаг цоолбор илүү тохиромжтой). Цаасан скочоор будах гэж буй газраа хүрээлээд цэвэр геометрийн хэв дүрс гаргаж болно.

Зөвлөмж : Хэрэв хэсэгхэн газар ялихгүй жижиг алдаа гаргасан бол нойтон багс, шүдний чигчлүүр эсвэл гал тогооны салфеткаар илүүдэл нойтон будгаа арилгаарай. Шилний гадаргуугаас бүх нойтон будгийг арилгахын тулд бүлээн усанд дэвтээнэ.

Хэрвээ будгийг угаахад арилдаггүй болгохыг хүсвэл будсан будгаа 4 хоног хатаагаарай. Дараа нь халаагаагүй шарах шүүгээнд хийгээд 160 градусын хэмтэй халуун дээр тохируулаад 30 минут шарна.

Шарж дууссаны дараа шарах шүүгээнээс шууд гаргалгүйгээр унтрааж хаалгыг нээж хөргөх шаардлагатай.

Бүрэн хөрсний дараа шохойны хажуу хэсгээр гадаргууг бүхэлд нь зөөлөн зүлгэж шохойгоор бичих гадаргууг бүрэлдүүлнэ .

Анхааруулга: Хоол хүнс болон будаг амандаа хүрэх хэсгийг будахаас болгоомжлоорой. Хэдий будаг хор нөлөөгүй ч гэсэн санамсаргүйгээр хоолтой холигдохыг хүсэхгүй биз дээ.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал