Glass Stain

Гласс Стэйн (Шилний Будаг)

Шил, хуванцар өнгөнд оруулагч сайн чанарын, гэрэл нэвтэлдэг будаг.

Шилний будгийн төрлүүд:

  • Гялгар, гэрэл нэвтэлдэг өнгөнүүд
  • Гялалзсан сувдлаг өнгөнүүд
  • Хүрээлэгч контурууд

Glass Stain будгаар шилийг өнгөнд оруулж будахад нэн тохиромжтой.

Зөвлөмж:

Бүрэн гүйцэт хатаана

Хэрэглэхээс өмнө будагтай шилэн эдлэлийг дор хаяж 48 цаг гүйцэт хатахыг нь хүлээнэ.

Бүх хэсгийг сайтар будна

Контуртай хэсэгт Glass Stain будаг хүрч, тухайн хэсгийг бүрэн дүүргэсэн эсэхийг анхаараарай. Glass Stains будаг, контурт хүрэхгүй бол хатахдаа зай завсартай хатах болно.

Хийн бөмбөлөгийг хагалах

Хэрэв бөмбөлөг үүсвэл шүдний чигчлүүрээр хагалах эсвэл будгийг хатахаас нь өмнө жижиг бийрээр арчиж авна.

Будсан өнгүүдийг холих

Будсан өнгүүдийг шүдний чигчлүүрээр хольж, сонирхолтой эффект үүсгэж болдог. Эхлээд нэг хэсэг дээр олон өнгөөс сонгон бага хэмжээгээр дусааж, дараа нь шүдний чигчлүүр ашиглан тэдгээр өнгүүдээ хооронд нь холино.

Бөглөө гаргах

Будаг хошуундаа хатаж бөглөрсөн бол тагны дотор талаас шүдний чигчлүүрээр чигчлэх хэрэгтэй. Хэрэв тагны гадна талаас чигчилбэл хатсан будаг сав руу эргэн орох боломжтой.

Нарийн зураас гаргах

Нарийн зураас гаргахыг хүсвэл будагны хошуунд ойролцоогоор 2,5см-н хэмжээтэй скоч диагональдуулж бариад, хуруугаараа тойруулж наан, нарийн хошуутай болгоно.

Хүнстэй холихоос зайлсхий

Хоол хүнс, аманд ордог зүйлст будаг хүрэхгүй байх хэрэгтэй. Будаг хэдийгээр хор нөлөөгүй боловч хоол хүнсний зүйлтэй холилдохгүй байвал сайн.

Нойтон дээр нь алдаагаа засах

Будах явцад бага зэргийн алдаа гарсан бол нойтон бийр, шүдний чигчлүүр, эсвэл цаасан алчуураар илүүдэл будгийг зөөлөн арчиж авна. Будагтай бүх хэсгийг арилгахыг хүсвэл будсан зүйлсээ халуун бүлээн усанд дүрнэ.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал