Metallic Lustre

Металлик Ластр (металлаг вакс)

Metallic Lustre бол гайхалтай гялалздаг усан суурьтай металик вакс юм. Энэ нь маш нягт пигменттэй бөгөөд нэг удаагийн будалтаар л гадаргууг сайн далдалж өгдөг. Metallic Lustre төмөр болон ихэнх будаг шингэдэг гадаргуун дээр тогтдог. Уг будаг зуурмаган тул шингэн будгаас илүү хялбар ашиглагддаг. Даавууны өөдөс эсвэл порлоноор түрхэж, гялалзсан болгохын тулд үрнэ.

  • Хурдан хатдаг
  • Усан суурьтай
  • савандаж цэвэрлэхэд л хангалттай
  • Хор нөлөөгүй
  • АНУ-д үйлдвэрлэсэн

Metallic Lustre-н хадгалах хугацааг уртасгах

Түрхэлт, тогтоц болон өнгөлгөөг хамгийн сайн байлгахын тулд Metallic Lustre зөөлөн зуурмаг хэлбэрт байх хэрэгтэй. Гэхдээ хэрэглэх давтамж болон, хадгалах нөхцлөөс хамаарч будаг хатуурах боломжтой. Бусад төрлийн будгаас онцлог нь Metallic Lustre будгийг багахан хэмжээний усаар зөөлөлж болдог. Будгийн ашиглах хугацааг уртасгах, эсвэл зөөллөхийн тулд саванд нь хэдэн дусал ус хийгээд таглаж тавина. Зуурмаганд ус шингэх хүртэл хэдэн цаг эсвэл хонуулж орхисны дараа хуванцар хутгаар зуурмагийг хольж ус будагт бүрэн гүйцэт шингэхийг хүлээнэ. Шаардлагатай тохиолдолд Metallic Lustre будаг анхны байдалд орох хүртэл энэ үйлдлийг давтаж хийнэ.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал