Minc фольга машин

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Minc машин нь фольга цаас ашиглаж хийхэд зориулсан халаах систем бүхий төхөөрөмж юм. Манай дэлгүүрт худалдаж байгаа машин бол Mini Minc загварын машин юм (15.2 см өргөн). Хэрэв та том машин авахыг хүсвэл үүнийг захиалж авах боломжтой. Урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй фольга цаасны гайхалтай эффектүүдийг мэргэжлийн түвшинд хийсэн мэт үр дүнг та харах болно. Ханын үзэмжтэй чимэглэл юмуу жижиг сажиг деталь зүйлсийг хийхэд ч тохиромжтой. Энэ машинаар хийж болох урлалын санаанууд хязгааргүй юм!

Үзүүлэлтүүд:

  • Хайрцаг дотор фольга машин, хавтас болон фольга цаасны дээж
  • Цахилгаан гүйдэл: 5.5А, Хүчдэл: 220-240ВА, Эрчим хүч: 110W, Давтамж: 50Hz, Хамгийн дээд хэм: 160с
  • 6 төрлийн халаах тохируулгатай
  • Олон төрлийн материал хэрэглэх боломжтой: үүнд бүрээс, гөлгөр гадаргатай цаас, картон, шахмал хатуу цаас гэх мэт
  • Урд болон ар талаар нь оруулж болно

Хэрэглэх заавар:

  • Нунтаг хортой лазер принтерээр дүрсээ хэвлэж гаргана. Тэгш гөлгөр гадаргатай цаас ашиглавал хамгийн тохиромжтой. Өөр цааснуудыг ашиглахыг хүсвэл доор бичсэн бусад бүтээгдэхүүнүүдийн талаар тайлбаруудыг харна уу.
  • Үүн дээр фольга цаасныхаа гялтгар талыг дээш харуулж тавина.
  • Хавтасныхаа дунд хавчуулна
  • Minc машин дундуур явуулна.
  • Фольга цаасаа хуулж авна. Хуулж авахад фольга цаас зөвхөн хортой хэсэгт нь наалдах болно. Цаасан дээр үлдсэн фольганы үлдэгдэл хэсгийг ирээдүйд хийх урлалдаа дахин хэрэглэж болно.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал