One Step Crackle

Ван Стэп Кракль (Нэг алхамт хагардаг Лак)

Нэг үйлдлээр хялбархан хуучирч хагарсан эффект үүсгэнэ. ДекоАрт акрилан будгаар будсан суурь хатуу гадаргуун дээр ашиглаж болно. Будаж чимэглэсэн эсвэл энгийн суурь тавьж будсан зүйл дээр хэрэглэх боломжтой. Нэг үйлдэлт хагардаг лакаар хуучирч хагарсан эффект үүсгэхийн тулд ДекоАрт акрилан будагтай гадаргуун дээр түрхэнэ. Хоргүй, ус савангаар цэвэрлэнэ. Өнгөгүй хатдаг.

Хэрэглэх заавар:

Зөөлөн багсаар чимэглэсэн эсвэл суурь будаг түрхэж хатаасан гадаргуун дээр жигд түрхэнэ. 2-4 цаг хүлээж хатаана. (Хатах хугацаа зузаан түрхсэн эсэхээс хамаарч ялгаатай байна.)

Нимгэн түрхэхэд жижиг хагаралт үүсэх ба зузаан түрхвэл том хагаралт үүснэ. Americana Water Based Stains, Staining/Antiquing Mediums эсвэл Gel Stains зэргийг ашиглан илүү эртний болгох боломжтой. Өрөө тасалгаан доторх аливаа гадаргуун дээр ашиглахад тохиромжтой.

 Түрхэх Гадаргуу:

Мод, шавар, төмөр, шаазан эдлэл, Papier Mache, хуванцар, шил, төмөр

 Онцлог ба давуу тал:

Хэрэглэхэд хябар, нэг үйлдэлтэй. Нимгэн түрхвэл жижиг, зузаан түрхвэл том хагаралт үүснэ. Хагаралт үүссэн гадаргууг эртний мэт болгож болно. Өнгөгүй хатдаг. Хоргүй. Ус савангаар цэвэрлэнэ.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал