Patent leather будаг

Арьсан эдлэлийн будаг

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Арьсан эдлэл болон савхин гадаргуутай хувцасны өнгийг сэргээх юмуу загварыг нь дахин шинэчлэхийг хүсвэл энэхүү лак мэт гялтгар болгодог акрилан будгийг хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүн нь маш онцгой найрлагатайгаар уян хатан чанартай хийгдсэн учир цав гарч хагарах эсвэл ховхорч унахаас хамгаалагдсан байна. Арьсан төрлийн гутал, бүс, түрийвч, урт түрийтэй гутал болон хиймэл савхин хувцас будахад маш зохимжтой юм.

  • Олон төрлийн өнгөний сонголттой
  • Арилахгүй усанд тэсвэртэй
  • Дээд зэргийн урсалт болон жигд түрхэгддэг
  • Усан суурьтай
  • Хоргүй
  • Ус болон савангаар угааж цэвэрлэнэ

Яаж хэрэглэх вэ:

Будгаа гадаргуунд маш сайн тогтоохын тулд будах гадаргуугаа бүхэлд нь сайтар цэвэрлэнэ. Зөөлөн гөлгөр арьс юмуу хиймэл савхин эдлэл дээр будахад нэн тохиромжтой.

Савтай будгаа сэгсэрхийн оронд хутгаж хэрэглээрэй. Хэрэв сэгсрэх тохиолдолд хөөсийг нь замхрах хүртэл 15 минут хүлээнэ.

Будгаа түрхэхдээ хурданаар болон олон дахин бийрдэх хэрэггүй.

Хэрэв будах хэсгүүд хоорондоо хүрэлцэхээр бол (жишээлбэл цүнхний сөхөвч) тэр хэсгийг лаваар бүрсэн цаас юмуу freezer paper-р хучаарай.

Эгц босоо чигт будгийн дусал урсаж байвал бийрээр дусаалыг тэгш тарааж өгөөрэй.

Бүрэн сайн хатаагаарай хэрэв дахин нэг давхарга хэрэгтэй бол давхарлаж будаарай. Будгийн өнгө болон өнгөний гадаргаас шалтгаалж  нэг юмуу хоёр давхарлаж будаарай.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал