Photo Transfer Medium

Фото Трансфэр Мидиүм (Зураг Буулгагч Мидиум)

Лазер принтерээр хэвлэсэн аливаа /хар эсвэл өнгөт/зургийг мод, шил, хуванцар, даавуу болон бусад төрлийн гадаргуун дээр шууд буулгана.

  • Хатсны дараа наалдамхай болдоггүй
  • Жигд түрхэгддэг
  • Усан суурьтай
  • Хор нөлөөгүй, галд тэсвэртэй
  • Ус, савангаар цэвэрлэнэ
  • 236 мл-н хэмжээтэй

 Мидиумыг Хэрхэн Хэрэглэх вэ?

Хэвлэсэн зургаа хүссэн хэмжээтэй болгон хайчилна. Мидиумээ багсдаж хэвлэсэн зурган дээрээ сайтар түрхэнэ.

Зурган дээр түрхсэн мидиум нойтон байхад буулгах гадаргуун дээр доош харуулж тавина. Үрчлээ эсвэл хий ороогүй гөлгөр гадаргуутай болгох хэрэгтэй. Илүүдэл мидиумыг чийгтэй алчуураар арчиж авна. Хатах хугацаа 8 цаг.

Чийгтэй багс эсвэл порлоноор зургийнхаа ар талыг шавшина. 2-5 минут хүлээнэ.

Зөөлөн порлон эсвэл хуруугаараа норсон цаасыг зөөлөн үрж хатаана. Цаас бүрэн арилах хүртэл дахин норгож үрэх хэрэгтэй.

Эдэлгээ даадаг болгохын тулд мидиумээ дахин дээр нь түрхэж болно.

Давуун дээр зураг буулгах

Хувцсаа угааж хатаасан байна. цамц, өмд зэрэг хувцсан дээр буулгах бол завсар нь наалдахаас хамгаалсан хавтан тавьж өгнө. Гараар угаахаас өмнө 72 цаг хүлээх хэрэгтэй. Хуурай цэвэрлэгээнд өгөх эсвэл индүүдэж болохгүй. Угаалгын машинд арилахгүй болгохын тулд Даавууны Декупажны мидиум дээрээс нь түрхэх ба угаахаас өмнө 72 цаг хүлээнэ.

Зөвлөмж:

  •  Зурагтай хэт ойр хайчилж болохгүй. Илүү цаас үлдээсэнээр та өөрийн хүссэнээр зургийг ууссан харагдуулахын тулд зах хэсгийг хөнгөн зүлгэх боломжтой болно.
  • Цаасыг гөлгөр болгохын тулд үргэлж голоос эхлэн зах руу өнхрүүшдэнэ.
  • Гөлгөр бус хэсгийг зүлгүүрдэхээс өмнө түрхсэн хэсгээ бүрэн хаттал хүлээнэ.
  • Зургийг аяга тавагны ар эсвэл ам хүрэхгүй хэсэгт буулгаарай. Тус мидиум ямар ч хор нөлөөгүй боловч Хүнсний Аюулгүй байдлын газраас баталгаажаагүй болно.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал