Procion MX Dye

Просион Эм Экс Даи (Даавуу Өнгөнд Оруулдаг Будаг)

Procion MX бол ихэнх байгалийн гаралтай болон ширхэглэг /хөвөн даавуу, ёрог даавуу гэх мэт/ даавууг өнгөнд оруулах зориулалт бүхий, хүйтэн усанд уусгадаг будаг юм.

Энэ нь нунтаг будаг тул усанд тохирох хэмжээгээр нь тасалж аваад л урлалдаа ашиглах боломжтой. Үүн дээрээ бүлээн ус нэмээд, хувцас будахад бэлэн болно. Будагны өнгүүдийг хооронд нь хольж бүдэг, тод гээд хүсснээрээ хязгааргүй олон төрлийн өнгө гарган авах боломжтой.

Та үүнийг олон аргаар хэрэглэх боломжтой. Үүнд:

  • даавууг уяж, олон өнгөнд оруулах
  • даавууг дүрж, нэг өнгөнд оруулах
  • батик урлал
  • screen printing
  • даавуун дээр шууд будаж хэрэглэх
  • бүдгээс тод руу уусгаж будах
  • цацаж өнгөнд оруулах
  • мөсөөр өнгөнд оруулах

гэх зэрэг өөр олон техник орно.

19гр-н савалгаатай нэг будаг 0.45 кг-с дээш жинтэй хуурай хувцсыг өнгөнд оруулна.

/Өнгийг хувцсанд тод оруулахын тулд будгаас илүү ихийг, бүдэг оруулахыг хүсвэл багавтар хийж өгнө./

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал