Quilling Tools

Хуйлмалын Багажууд

Хуйлмал урлалд донтогсод та бүхэндээ зориулан манай дэлгүүрт худалдаалагдаж буй олон янзын багажуудыг хооронд ялгаж салгаж тайлбарлахаар шийдлээ. Мэдээж та бүхэнд маш хэрэгтэй мэдээлэл болно гэж найдаж байна. Ингээд та хэрэгтэй гэж үзсэн багажныхаа мэдээлэлтэй танилцана уу.

Slotted Quilling tool- хуйлагч багаж

Хуйлагч багажаар та хялбар, хурдан аргаар чанга хуйлмал ороох боломжтой. Резинэн бариул нь хуйлах явцыг илүү хялбар мөн гарт амар болгож өгсөн.

Savvy slotted tool– /шинэлэг/ хуйлагч багаж

Тус хуйлагч багаж шинэлэг загвартай юм. Маш нарийн хошуутай тул таны хуйлмалыг харахад үзэмжтэй голтой харагдуулна. Урд тал нь эргэдэг болсон нь хуйлах явцыг маш хурдан, гарт эвтэйхэн болгож өгсөн!

Border buddy-хүрээ хийгч

Хуйлмал урлалаа төгс хүрээтэй болгоорой. Квадрат, дугуй, гурвалжин дүрстэй хүрээ хийгч агуулсан ба бариулыг нь хооронд нь сольж болдог.

Quilling Needle tool – Хуйлагч зүү

Ихэнх хүмүүс хэрэглэхэд хялбар тул хуйлагч багажийг хуйлмалдаа түлхүү ашигладаг боловч энэхүү багажийг зарим хүмүүс маш нарийн үзүүртэй болохоор хэрэглэх дуртай байдаг. Хуйлагч зүүгээр цавуу түрхэж болох ба хуйлмалдаа өөрчлөлт оруулж урлалаа нэгтгэж наах зэрэгт маш хэрэгтэй багаж юм.

Quilling comb-хуйлмалын сам

Хуйлах өөр нэгэн арга! Хуйлмалын Сам нь маш сайхан жигд томорсон тойрог хийхэд зориулагдсан. Тус багаж дээрээ тоотой тул хуйлах техникийг маш хялбар, сонирхолтой болгосон.

Super looper quilling comb-супер хуйлмалын сам

Өвөрмөц хуйлсан дүрс үүсгэнэ. Супер хуйлмалын сам нь навч, давалгаа, далавч гэх мэт олон янзын зүйл урлаж болох хоёр янзын нягтралтай ширхэгтэй.

Mini mold-хуйлмалын төвийлгөгч багаж

3-D дүрс хийхэд төгс тохирсон багаж! Хуйлсан хавтгай ороомгийг маш сайхан төвийлгөнө. 12 төрлийн хэмжээтэй төвийлгөх нүхтэй.

Circle sizer-тойрог хэмжигч

Гарт хялбар, авч явахад амар, маш хэрэгтэй багаж! Цаасаа хуйлаад, тойрогныхоо хэмжээнд таарсан нүхэнд хийгээд нэгэн жигд хэмжээтэй тойрог бүтээгээрэй.

Grid guide– шугамтай хавтан

Хоёр талдаа тэгш хэмтэй цасан ширхэг, цэцэг урлахад төгс тохирох багаж! 20 х 12см-н хэмжээтэй тус хавтан нь төвдөө тойрогтой бөгөөд хоёр талдаа 12см-н хэмжээтэй квадраттай. Энэхүү шугамтай хавтан байхад хуйлах, сүлжих, нэхэх хялбар байх болно. Зөвлөмж: Тус хавтан цавуунд заваарахаас хамгаалж ууттай нь хэрэглэнэ үү.

Quilling circle template board-бөөрөнхий дүрс гаргагч хавтан

Энэхүү багаж тойрог хэмжигчтэй ижил боловч нэгэн зэрэг ижил хэмжээтэй олон хуйлмал гаргахад илүү тохиромжтой. Дагалдах үйсэн хавтанг ашиглан та хуйлмалаа зүүгээр тогтоон голдоо төвгүй болгон наах боломжтой.

Curling coach-хуйлмал сургагч

Энэхүү шинэлэг багажаар та том тойрог маш хялбархан хуйлна! Хуйлмал жижиг дүрс бүтээхэд тохиромжтой. Бяцхан гараараа хуйлмал хийхэд нь тусладаг тул хүүхдүүд энэхүү багажинд дуртай байдаг.

Crimper  (& deluxe crimper)-иржийлгэгч багаж

Бариулыг нь эргүүлээд л жижиг эсвэл том эржгэртэй цаас бүтээгээрэй. Хамгийн ихдээ 9мм-н өргөнтэй хуйлмалын цаасыг эржийлгэнэ.

Precision tip Glue applicator-нарийн хошуутай цавуу түрхэгч

Хуйлмал болон бусад урлалдаа маш бага хэмжээгээр цавуу гаргахад төгс тохирно. Хошуундаа тохирсон тагтай. Сав хоосон тул та өөрийн дуртай цавуугаа хийж ашиглах боломжтой.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал