Полимер Шаврын Машин

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Полимер шаврын машин нь үндсэндээ гоймонгийн машинтай адилхан юм. Энэ машин нь хоёр өнхрүүлтэй бөгөөд эдгээр нь гар бариултай холбогдсон байна. Гар бариулыг эргүүлэхэд өнхрүүл эргэнэ. Өнхрүүл тус бүр эсрэг чигт эргэх ба үүний завсраар гулгаж өнхрөх шавар нь зөөлөн бас жигд хэлбэртэй гарах болно.

САНАМЖ: Машиныг нэгэнт полимер шавар элдэхэд ашигласан бол хоол хийх зориулалтаар ахин ашиглах хэрэггүй. Тиймээс цаашдаа зөвхөн шавар элдэхэд ашиглаарай.

Машинд ихэнхдээ тохируулагч тоо байх ба үүгээр өнхрүүлийн хоорондох зайг сольж болно. Ингэснээр полимер шавраа шаардлагатай зузаан болтол хялбархан элдэж өнхрүүлэх боломжтой болох юм.

Жэйс Криативт өөр өөр брэндийн цөөн хэдэн машинуудаас сонгон авах боломжтой.

Эдгээр машинд, гар бариулын оронд нэмэлт мотор суурилуулж болно. Хэрэв та полимер шавраар маш их урлал хийдэг бол мотортой машин ашиглах нь маш хэрэгтэй.

Та эдгээрийг бас сонирхож болох юм:

Полимер шаварт зориулсан шаврын машиныг ашиглах:

Полимер шавраа зөөлрүүлж хэвд оруулах:

Эхлээд полимер шавраа уутнаас гаргах, эсвэл хэсэг хугацаанд ашиглаагүй полимер шаврыг хэрэглэхээс өмнө “зөөлрүүлж хэвд оруулах” хэрэгтэй. Акрилик клэй роллэр (шил шиг хуванцар элдүүр) ашиглан гараар элдэж, нухаж зуурч болно. Мөн гоймонгийн машин ашиглаж хийвэл илүү хялбар бас хурдан байна.

  • Полимер шавраа дээрээс нь дарж хавтгай болгоно, машинаа хамгийн зузаан дээр тохируулаад нэг удаа элдэж гаргана.
  • Хавтгай болсон полимер шавраа дундуур нь дахин нэг нугалаад машин дундуур өнхрүүлж элдэнэ. Машин дундуур хийхээс өмнө агаар хий оруулахгүй байх хэрэгтэйг сайтар санаарай.

 

Полимер шавраа ойролцоогоор 10 удаа машинаар элдэхэд полимер шавар тань хангалттай уян зөөлөн чанартай болох болно. Хэрэв таны полимер шавар хэтэрхий бутарсан бат бөх биш байвал машинаар өшөө илүү элдэх хэрэгтэй эсвэл Fimo Mix Quick –тэй хамт хольж хэрэглэснээр илүү сайн үр дүнд хүрэх болно.

Скинер Блэнд (Холилдож ууссан өнгө) техник ашиглах арга:

Полимер шавар ашиглан олон техникүүдийг хийхдээ полимер шаврын машин ашиглаж хийх нь хамгийн хялбар байдаг. Скинер блэнд –ийг хийхдээ нэг өнгийн хавтгай полимер шаврыг өөр нэг өнгөтэй нийлүүлж аажмаар хольж элдэх замаар хийдэг. Хэрэв та полимер шаврын машинаар тасралтгүй өнхрүүлэн элдэж өнгөнүүдийг холих юм бол “скинер блэнд” – ийг маш хялбар бас маш богино хугацаанд хийх боломжтой.

Машинаа хамгийн зузаан дээр тохируулж 2 өөр өнгийн хавтгай полимер шавар бэлдэж тавина.

Полимер шавар тус бүрийг хавтгайгаар нь гурвалжин хэлбэртэй зүснэ.

Хуудас полимер шавар нийлж байгаа хэсгийг сайтар шахаж дараад зурагт харуулсан чиглэл рүү машинаар өнхрүүлж элдэнэ.

САНАМЖ: Энэ техникийг ашиглах явцад полимер шавраа 90 градусын өнцгөөр эргүүлж болохгүй. Үргэлж ижил чиглэлд өнхрүүлж элдэх нь маш чухал гэдгийг санаарай.

Хуудас полимер шавраа зурагт харуулснаар дундуур нь нугалж машин дундуур дахин өнхрүүлж элдэнэ – нугалсан өнцгөө эхэлж машинд оруулна.

Жигд ууссан өнгө гартал алхам 4-ийг давтах хэрэгтэй – полимер шавраа сэлгэж солиогүй байгааг сайн шалгаарай. Полимер шавраа үргэлж ижил чиглэлд нугалах бас машин руу үргэлж нугалсан талын өнцгийг эхэлж хийнэ.

Хуудас полимщр шавраар хийсэн энэхүү жигд ууссан өнгөний хослол нь маш олон арга замаар урлалд хэрэглэж болно. Та дээрхтэй адил техникийг ашиглан илүү олон өнгийн хослол гаргаж болно – бүхэл бүтэн солонго мэт өнгийг ч гаргаж болно.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал