Shrinkles

Шринклэс (Агшдаг Цаас)

Өөрийн хүссэн загвараа агшдаг цаасны барзгар гадаргуу дээр арилдаггүй үзгээр эсвэл урлалын тамгыг арилдаггүй тамганы тосоор будаж гаргана. Будгаа хаттал нь хүлээх хэрэгтэй.

Өнгийн харандаагаар хүссэн өнгөө нэмж будна. Shrinkles харандаа үүнд хамгийн сайн үр дүнтэй байх болно.

Дараа нь цаасыг энгийн хайч, Fiskars цаас зүсэгч, эсвэл хүрээ гаргагч ашиглан хүссэн хэлбэртээ оруулна. Зүүлт хийх бол цаас цоологчоор нүх гаргана.

Янз бүрийн эффект оруулахдаа Сакура “Stardust”, “Souffle”-н будган харандаа, эсвэл Berol, Marabu, болон Dylon-ы Даавуу Будах Үзгийг ашиглаж болно. Будгийн багсыг маш бага усаар норгоод “Stardust”-н үзгэн дэх сааг тарааж өгч болно.

Уян хатан болсон үед агшсан цаасыг муруйлгах эсвэл дугариг хэлбэрт оруулж болдог. Ингэхдээ маш хурдан хаалганы бөөрөнхий бариул, эсвэл аяга гэх мэт зүйлс дээр зөөлөн дарж муруйлгаж болно.

Хэрэв бүтээлээ бага зэрэг зах ирмэгээрээ хайлсан мэт харагдуулахыг хүсвэл агшнаас нь хойш цаасаа шарах шүүгээнд нэмж 5 минут байлгана. Шарах шүүгээнээс цаасыг гаргахад хатуу хэвээрээ байвал температураа нэмээд уян хатан болтол нь дахин шарна.

Агшсан бүтээлдээ гялгар эффект оруулахад тунгалаг пигментэн суурьтай тосоор будаад, дээрээс нь тунгалаг товойлгогч нунтаг цацаад халуунаар үлээгч ашиглан хайлуулна. Dimensional Magic эсвэл Diamond Glaze-г хэрэглэж адилхан эффект гаргаж мөн болно.

ЗӨВХӨН НАСАНД ХҮРСЭН ХҮМҮҮСТ ЗОРИУЛАГДСАН ТУЛ ХҮҮХДЭД ТОХИРОМЖГҮЙ

АНХААРУУЛГА: Цаасыг халааж шарах ёстой учраас агшаах үйл явц хүүхдэд тохиромжгүй. Өнцөг булан, жижиг хэсгүүдээс болж ХАХАХ АЮУЛ гарч болзошгүй тул 3-с доош насны хүүхдүүдэд зориулагдаагүй.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал