Silhouette Heat Transfer Paper

Silhouette индүүдэж буулгадаг цаас

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Энэ нь өөрийн хүссэн дизайнаар цаасаа тайрч аваад даавуун материал дээр шууд индүүдэж буулгадаг цаас юм. Цаасаа Silhouette зүсдэг машинаар тайрвал илүү давуу талтай хэдий ч цаасны хутга болон хайчаар ч бас хялбархан зүсэж болно. Maнай дэлгүүрт өөр төрөл  болон өнгөний сонголттой цааснууд байгаа бөгөөд зарим нэг төрлийн барааг захиалах боломжтой.

  • Гялалздаг
  • Металик
  • Хамба хилэн
  • Гөлгөр зөөлөвтөр
  • Гэрэл ойдог

Хэрэглэх зааварчилгаа:

1.  Дизайнаа тайрч авна- хэрэв silhouette зүсдэг машиныг ашиглаж байгаа бол цаасныхаа зөвхөн дээд гадарга хэсгийг тайрч авах ба слайдан цаасаа тайрч болохгүйг анхаарна уу. Хэрэв та Portrait юмуу Cameo ашиглах тохиолдолд дэвсэх дэвсгэр битгий хэрэглээрэй, тэгээд цаасаа гялалзсан (слайдан цаастай тал) талыг нь доош харуулаад зүсдэг машин дундуураа оруулна.

САНАМЖ: дүрсээ эсрэг тал буюу ар талаас нь зүсэх хэрэгтэй ба таны дүрс толинд ойсон мэт урвуу харагдах болно. Ялангуяа таны зүсэх гэж буй дүрс тань текст үсэг агуулсан бол үүнийг санаарай.

2.  Дүрсээ тайрсны дараа илүү гарсан тайрдсуудыг цуглуулж аваад өөр урлал хийхэд ашиглаж болно.

3.  Одоо зүссэн дүрсээ ДООШ (слайдан цаастай талaaр) нь харуулаад футболк юмуу бусад төрлийн материал дээрээ болгоомжтой тавьж байрлуулна. Одоо та дүрсээ урвуугаар харуулах шаардлагагүй.

4.  Индүүнийхээ халууныг хөвөн даавуун материал дээр тохируулна (150С-ын халуунаас ихгүй байна). Дизайн дээрээ жижиг даавуу тавиад халаасан индүүгээр 45-60сек  чанга дарж индүүднэ.

5.  Одоо слайдан цаасаа алгуурхан зөөлөн хуулж авна. Хэрэв буулгадаг цаас тань слайдан цааснаасаа салахгүй байвал жижиг даавуугаа дахиж тавиад индүүдээрэй.

Хувцсаа угаахдаа болгоомжтой зөөлөн угаана. Хэрэв угаалгын машинаар угаах бол хувцасны дотор талыг гадагш харуулж угаахийг зөвлөж байна.

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал