Silhouette Машин

Силүэт Машин (зүсдэг машин)

Silhouette машин бол компьютертой холбогддог, нарийн деталь дүрс, лого болон үгийг ямар ч төмөр зүсдэг хэв ашиглалгүй зүсдэг машин юм. Та өөрийн хүссэн дүрсээ зурах, мөн Silhouette-н цахим дэлгүүрээс бэлэн дүрс зураг худалдан авч болно. Худалдан авсан дүрс шууд компьютерын тань хатуу дискэн дээр суугдаж, та үүнийгээ даруй хэрэглэх боломжтой!

Программ:

Бүх машинд Silhouette Studio нэртэй программ дагалдан ирдэг. Та зүсэх дүрсээ өөрөө бүтээхээс гадна, таны компьютер дээр суугдсан ямар ч фонтоор хүссэн үгээ бичиж зүсч болно.

Анхааруулга: Уг машинаар зурган формат (jpg, png г.м) -тай дүрсийг зүсч болохгүй. Иймд та эхлээд зүсэх зураасаа тодорхой болгох шаардлагатай. Та үүнийг программ дээр хийж болно. Хэрэглэх заавар болон видеог та үзэх боломжтой – бид боломжтой болмогц Монгол хэл дээр видео хийж, танд хүргэх болно.

Silhouette Curio

Curio бол зүсдэг машинаас ч илүү! Энэхүү машин нь зүсэх, товойлгох, хар зураасаар эсвэл цэгээр зурж, мөн хээ гаргах үйлдэлтэй. Хос багажны тавиур, тохируулдаг хавтантай, бөгөөд мод, фолька цаас, зузаавтар арьс, хөөсөн цаас, мөн тэр ч байтугай төмөр материал зэрэг зузаан зүйл орох зайтай болсон. Шинэ техникээ Design Store-с татсан ихэнх зураг дүрсэн дээр туршиж ашиглах боломжтой.

Хайрцганд:

  • Curio машин,
  • Silhouette Studio программ,
  • 1ш 6x-15см-н хэмжээтэй суурь,
  • 1ш 6x-15см-н товойлгодог хавтан,
  • 1ш 6x-15см-н зүсдэг хавтан,

  • 1ш хутга,
  • Бүдүүн ба нарийн хошуутай товойлгодог багаж,
  • 1ш адаптер,
  • 1ш USB кабель утас,
  • Гарын авлага,
  • 50ш үнэгүй дүрс зураг,
  • Нэг сар онлайн дэлгүүрээс дүрс, зураг татах эрх

Silhouette Portrait

Зүсэх хэмжээ: 20.32см-н өргөн, 3м-н урттай материал зүснэ.

Зүсэх материал: Слайдан цаас, картан цаас, ба даавуу

Хайрцганд:

  • Silhouette Portrait,
  • Зүсэх хавтан,
  • Хутга,
  • USB кабель утас
  • Цахилгааны кабель утас,
  • DVD зааварчилгаа,
  • Гарын авлага,
  • Silhouette Studio программтай CD,
  • Онлайнаас татаж авах карт

Системийн Шаардлага: Mac болон PC-нд тохиромжтой.

Silhouette Cameo 2

Зүсэх хэмжээ: 30см-н өргөнтэй материал зүснэ.

Хайрцганд:

  • Silhouette Cameo (мэдрэгчтэй LCD дэлгэц),
  • Хөндлөн зүсэгч,
  • 30см-н зүсэх хавтан,
  • Хутга,
  • USB кабель утас,
  • Цахилгааны кабель утас,
  • Silhouette Studio программтай CD,
  • Гарын авлага,
  • 1ш түр ашиглах Silhouette Design Store-н карт

Системийн Шаардлага: Windows Vista/7 эсвэл Mac OSx10.6.8-с дээш үзүүлэлттэй байх

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал