Aleen’s Tacky Glue (Цавуу)

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Aleen’s –ын Tacky Glue цавуу нь өтгөн цагаан цавуу бөгөөд төрөл бүрийн гадаргуунууд дээр түрхэхэд нэн зохимжтой.

Энэ цавуу нь өтгөн зузаан наалдамхай бүтэцтэй учир ямар ч зүйлд хүрсэн даруйдаа маш хүчтэй болоод өөгүй цэвэрхэн  барьцалдаж наалддаг. Хичнээн хугацаа өнгөрсөн ч шарладаггүй. Гар урлал,хобби, DIY болон гэрийн дотоод засал чимэглэлд ашиглахад нэн тохиромжтой. Хоргүй учир хүүхдүүд ч бас хэрэглэж болно!

Цавууг дагалдаж хуванцар хошуу ирэх ба хошууг хайчилснаар цавуу урсах хурдыг тохируулж болно. Илүү урсаж гоожсон цавууг арилгахын тулд хатахаас нь өмнө савантай усаар угааж арилгана.

Ялангуяа доорх зүйлс дээр ашиглахад зохимжтой

  • Эсгий
  • Хөөсөнцөр
  • Мод
  • Метал
  • Цаасан бүтээгдэхүүн
  • Шаазан эдлэл
  • Угаадаггүй даавуунууд

Илүү сайн үр дүнд хүрэхийг хүсвэл жинхэнэ урлалдаа ашиглахаас өмнө туршиж үзэхийг сануулж байна.

  • Цаас, хувцас болон нүхэрхэг материалууд дээр түрхэж эсвэл багсаар нимгэн давхарлаж өгсний дараа дээрээс нь дарж хатаагаарай.
  • Мод, шавар эдлэл дээр болон хагас нүхэрхэг материал дээр зузаан түрхэж нилээн хүнд жинтэй зүйлээр дарж эсвэл хавчаад 30-40 минут хүлээнэ.

Цавууг нойтон байгаа дээр нь чийгтэй алчуураар үлдэгдэл цавууг арчиж авна.

Мөн түүнчлэн энгийн Tacky Glue цавуунаас гадна тодорхой хэрэглээнд зориулсан олон төрлийн сонголт бий. Эдгээрийн заримыг доор дурьдах болно харин бусад сонголтууд манай дэлгүүрт байгаа.

Super Thick /Супер Өтгөн/:

Super Thick Tacky Glue нь үнэхээр өтгөн юм. Их ажиллагаа хөдөлмөр шаардсан ажлуудад  маш тохиромжтой бөгөөд жижиг сажиг зүйлсийг  тэр дор нь  наалдаж барьцалдуулах болно. Мөн халуун болон хүйтэнд маш тэсвэртэй цавуу юм.

Fast Grab /Хурдан Барьцалдуулах/:

Жижиг зүйлсийг тэр даруйд наах шаардлага гарах үед тийм сайн наалддаг цавуу байхгүй байх нь таныг бухимдуулдаг бизээ! Тэгвэл Fast Grab Tacky Glue нь  илүү өтгөн учир аливаа эд юмсыг тэр даруй барьж наалдуулах чадвартай юм. Тиймээс та цавуу тань сайн барьцалдан наалдаж байна уу гэдэгт санаа зоволгүй үндсэн ажилдаа төвлөрөх боломжтой гэсэн үг юм. Хатахдаа маш хүчтэй бас салдаггүй  учир шүр сувд, гялаанз  болон бусад гэр aхуйн засвар чимэг хийхэд нэн тохиромжтой.

Quick Dry /Хурдан хатдаг/:

Tacky glue-ны илүү хурдан хатдаг төрлийн цавуу.

Acid Free /Хүчилгүй/:

Энэ цавуу нь олон давуу чанартай бөгөөд цаас болон фото цаасан дээр хэрэглэхэд шарладдагүй.

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал