Урлалын Тамганууд – Резинэн

REMEMBER create a project-product TAXONOMY for this new product.

Make the slug the permalink name on this page.

Тамгануудыг урлалд хээ загвар буулгахад ашигладаг. Ихэнхдээ эдгээр тамгануудыг тамганы өнгөтэй хамт хэрэглэдэг. Эхлээд тамганы өнгөө тамгандаа түрхэсний дараагаар урлал хийж буй гадарга дээр тамгаараа сайтар дарж өгнө.

Олон өөр төрлийн техникийг зөвхөн нэг л тамга ашиглан төрөл бүрийн урлалд, төрөл бүрийн эффект хийж бүтээх боломжтой.

Резинэн Тамгануудыг наалттай хөвөн дээр суулгаж хийсэн байдаг ба нэвт гэрэлтдэг тамга шиг эсрэг тал нь акрилин блок, Stampeazee эсвэл тамгалагч хавтан дээр наалдаж барьцалддаг. Тамга нэгэнт барьцалдсан бол тамганы өнгөө хэрэглээнийхээ хэрээр түрхэнэ. Маш цэвэр нарийн хээ дүрс гаргах чадвартай болохын тулд байнга дадал хийх хэрэгтэй.

Зөвлөмж: Тамганы өнгөө түрхэхдээ гараараа барьж байгаад тамганы хээн дээрээ жигд түрхэж өгөх хэрэгтэй. Тамганы хээгээ тамганы өнгө дээр ердийн оффист хэрэглэдэг тамга шиг дээрээс нь чанга дарж, нүдэж түрхэж болохгүй.

Резинэн тамгыг цэвэрлэхдээ: Taмга цэвэрлэхэд хүүхдийн нойтон салфетка хамгийн тохиромжтой. Тамгалж дууссаны дараа нэвт гэрэлтдэг тамгаа савантай бүлээн усаар угааж хээтэй талыг дээш нь харуулж тавиад хатаагаарай. Ингэж угааснаар тамган дээр наалдаж үлдсэн тамганы өнгийг арилгах ба наалдамхай чанарыг дахин сэргээнэ. Хатсаны дараа тамгануудаа слайдан цаасан дотор хийж дахиад хэрэглэх хүртэл хадгална.

САНАМЖ: Ердийн хуучны тамгануудыг резинээр хийж модон хавтан дээр суулгасан байдаг. Энэ нь тамгыг хүнд жинтэй болгох ба хадгалахад овор ихтэй том учир иймэрхүү тамгыг бид дэлгүүртээ олноор зардаггүй.

Манай дэлгүүрт маш олон төрлийн тамга худалдаж байгаа .

Ягаан Тамганууд
Нэвт Гэрэлтдэг Тамганууд

Энэ бүтээгдэхүүний талаар асуулт, хариулт

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал