Cайн уу

Намайг Жэрэми гэдэг. Миний эхнэрийг Жүли гэдэг бөгөөд бид Англиас Монголд 2011 онд ирсэн. Жүли маань гар урлал хийх маш их сонирхолтой бөгөөд тэр үед Монголд гар урлалын материалын төрөлжсөн дэлгүүр нэг ч байхгүй байлаа. Бид та бүхэнд/Монголчуудад/ бусад улс оронд түгээмэл байдаг гар урлалын материалын дэлгүүр нээж, үүгээр дамжуулан олон хүмүүст урлах боломж, бололцоог бий болгох хүсэл төрсөн. Тиймээс 2012 оноос эхлэн өөрсдийн амьдардаг байрныхаа жижиг өрөөнд Жэйс Крайтив дэлгүүрээ нээж байлаа.

Үүнээс хойш дэлгүүр маань олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирснээр өргөжин тэлсэн билээ. Миний хувьд аливаа зүйл урлахаас илүүтэйгээр хөгжимд сонирхолтой учир урлалыг бүтээлч багтаа үлдээе. Би мини төмөр зам барих болон бүх төрлийн ном зохиол унших дуртай.

Миний бие Жэйс Крайтив дэлгүүрийнхээ санхүү болон удирдлагыг хариуцдаг. Тунгаа болон Ундармаа нар надад тусладаг.

Би Монгол хэл сурах гэж оролдсон ч бас тийм ч амар биш байсан. 5 жилийн дараа хүртэл хүний ярьж байгааг хангалттай ойлгохгүй л байгаа. Та манай дэлгүүрийн утас руу залгавал надтай ярих байх. Хэрэв надаас асуух зүйлээ удаанаар, ойлгомжтой яривал би ойлгож, таны асуултад хариулна шүү. Иймд цааргалалгүйгээр яриарай. Харин би танд тодорхой хариулт өгч чадахгүй бол таныг ажилчдынхаа нэгтэй холбож өгөх болно.

Энэхүү вэб сайтад маань та өөрийн сэтгэгдэлээ үлдээж бас болно. Асуулт болон сэтгэгдэлээ үлдээхдээ вэб сайтын хуудас болгонд тохирсон, хамаатай сонирхсон асуултаа үлдээгээрэй.

Бид танд туслах хүнийг санал болгох болно. Мөн манай Facebook пэйж байгаа. Дэлгүүр ажиллах өдрүүдэд таны асуултад шуурхай хариулах болно.

Манай вэб хуудас болон дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд танд таалагдана гэж найдаж байна. Бид та бүхэндээ чин сэтгэлээсээ үйлчлэх болно. Биднээс асуух асуулт байвал бидэнтэй холбогдоорой.

Жэрэми

Захиргааны баг

Тунгалаг- Нягтлан бодогч
Наара - Зураг авч, орчуулга хийсэнд
Battuya - Жүлигийн нийтлэлүүдийг орчуулсанд
Nathanael, манай хүү - программ бичиж тусласанд

Манай бүтээлч баг

Жүли
Сараа
Саагий
Оогий
Ундармаа
Оза
Болор

Бусад туслагчид

Наара
Номин
Ундрах
Шарон