Оогий

Сайн уу?
Намайг Отгон-Үрэл гэдэг. Ажил дээр маань Оогий гэж дууддаг шүү. Манай дэлгүүр маань ажиллаж эхлээд удаагүй байхад би энд ажиллаж эхэлсэн. Ажилд орхоосоо өмнө би бүтээл хийхдээ байгаа бүхнээ нааж байсан. Харин уг дэлгүүртээ ажиллаж эхэлсэнээс хойш багаж хэрэгсэлүүдээ зөв хэрэглэж ашиглаж сурсан. Тэгээд одоог хүртэл өдөр бүр шинэ юм сурч авч байгаа.

Би өөрөө бол их хөгжилтэй юм бүхэнд идэвхтэй оролцдог сэтгээлээрээ хүн шүү дээ. Бас маш их юм ярьдаг, гэвч уг сэдэв нь ихэвчлэн гар урлалтай холбоотой байдаг. Би ганцаараа өөртөө л урлаад байдаггүй, харин хүн бүртээ хуваалцаж, санаа өгөх маш их дуртай. Би хүнд зөвлөлгөө өгөхөөс гадна хүмүүсээ маш олон талаас нь урамшуулах дуртай.

 

Миний амьдралыг урлалгүйгээр төсөөлшгүй.

Миний хобби бол урлал гэж та нар хэлж болно. Тэрнээс гадна би өөрийгөө ганцхан урлал дээр хязгааралдаггүй, харин ч шинэ бүхнийг сорьж хийх эрмэлзэлтэй байдаг. Урлал болгон нь өөрийн гэсэн онцлогтой тул содон бүх юм нь миний сониуч занг маань ихээр хөдөлгөдөг. Тэгээд би шинэ бүх зүйлийг туршиж үзэх дуртай. Би хийсэн бүтээл бүртээ сэтгэл хангалуун байдаг. Бүтээл хийх бүртээ би өөртөө итгэл дүүрнээр эхэлдэг.

“Би чадна бас хийх болно” энэ бол миний уриа.

Бүх юмаа шахаж рекламдах нь миний зорилго биш. Би харин ч хийсэн бүтээлээ бусад хүмүүстэй хуваалцаж зөвлөгөө өгч сэтгэгдэлээ солилцох дуртай. Иймд миний өөрийн хийсэн ихэнх бүтээл маань хүмүүст бэлэг болгон очдог юм. Бэлгийг минь авч баяр хөөрөөр бялхаж байгаа хүний царайг харах нь л миний аз жаргал билээ.

Оогий маань 2013 оны 5 сараас эхлэн 2018 оны 5 сар хүртэл бидэнтэй хамт ажилласан бөгөөд Герман улсруу сүйт залууруугаа явахаар болсон. Бид түүнтэй 5 жилийн хугацаанд хамт ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа түүний хийсэн бүх ажилд бид маш их талархаж байна. Түүний цаашдын ажил амьдралд нь амжилт ололт дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Оогийгийн дуртай холбоос

Ink Effects
Herma цавуу
Shrinkles
Самбарийн будаг

Манай бүтээлч баг

Жүли
Сараа
Оза
Ундармаа
Баттуяа