Сараа

Сайн байна уу. Би Жэйс Криативийн ажилтан Сараа байна. Би энд ажиллаж эхэлснээс хойш цаасан урлалтай танилцаж, олон зүйлийг хийж, урлаж сурсан. Анх би найзаасаа төрсөн өдрөөрөө мэндчилгээний карт авахад миний сэтгэл маш их хөдөлсөн. Дараа нь би найздаа өөрийн гараар мэндчилгээний карт хийж өгөхөд миний сэтгэл их хөдөлж байж билээ. Миний найз одоо ч миний өгсөн картыг хадгалдаг.

Энд ажиллаж эхлээд би олон багаж ашиглаж олон техник сурсан. Урлал миний хийх дуртай зүйлсийн жагсаалтанд орсон. Урлал хийж байхад би аз жаргалтай, тайван байдаг. Хийсэн бүтээлүүдээсээ би улам ихийг хийх урам авдаг. Би хийсэн зүйлээ хүнд бэлэглэх хамгийн дуртай.

Сараагийн дуртай холбоос

Parchment Paper
Perfect Pearls
Distress Ink
Liquid Pearls

Манай бүтээлч баг

Жүли
Сараа
Оза
Ундармаа
Баттуяа