Декупаж урлалын сургалт нь өмнө нь энэ төрлийн гар урлалаар хичээллэж байгаагүй хүмүүст зориулагдсан сургалт юм. Энэхүү сургалтанд хамрагдсанаар та анхан шатны декупаж урлалын аргачлал, зааварчилгааны талаарх суурь мэдлэгийг олж авах болно.
Эхний хэсэгт бид хэрхэн Americana Акрилан түргэн хатдаг будгийг ашиглан суурь гадаргууг будаж бэлтгэх талаар заана. Тухайн урлалыг хамгийн төгс хэмжээнд гүйцэтгэхэд өнгөлгөө хамгийн чухал үүрэгтэй байдаг. Тиймээс хэрхэн өнгөлгөөг сайн хийх талаарх зааварчилгааг үзүүлэх ба олон төрлийн гадаргуунд зориулсан усны хамгаалалттай, түргэн хатдаг будаг ашиглан төмөр, хуванцар, шил гэх мэт өнгөлгөө /будахад/ хийхэд хүндрэлтэй байдаг гадаргууг хэрхэн зөв өнгөлөх талаарх зааварчилгааг мөн өгнө.
Дараагийн хэсэгт бид зориулалтын декупажны мидиум хэрэглэн хэрхэн сальфеткаар жижиг дүрсүүдийг наах талаар заана.
Та өөрийн сурсан чадвараа ашиглан жижиг түлхүүрийн оосор хийнэ.
Декупаж урлалын анхан шатны чадварыг эзэмшихээс гадна Weathered Wood Crackle мидиумыг ашиглан хуучирч цуурсан мэт харагдах гадаргууг үүсгэх боломжтой. Бусад цуурсан мэт харагдуулдаг мидиумыг бага зэрэг өөр аргачлалаар ашигладаг боловч Weathered wood crackle мидиумыг ашиглаж сурсан тохиолдолд бусад төрлийн мидиумыг хэрхэн хэрэглэх аргачлалын талаар ерөнхий мэдлэгтэй болох юм.
Сургалт нийт 2 цагаас 2 цаг 30 минутын хугацаанд үргэлжлэх бөгөөд сургалт эхлэх өдрийг Facebook хуудсаараа дамжуулан зарлана. Хэрэв зарлал хараахан гараагүй байгаа тохиолдолд та манай дэлгүүртэй холбогдон сургалтанд хамрагдах цаг авах боломжтой.
Сургалтын төлбөр нь 4000₮. Сургалтын дараагаар танд 3000₮-н эрхийн бичиг өгөх ба хэрэв та манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиолдолд нийт үнийн дүнгээс тухайн эрхийн бичгийн дүнгээр хөнгөлөлт эдлэх боломжтой.
Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай
Бүх сэтгэгдлийг үзэх