Та ээмгээ өлгөх модны хэлбэр бүхий өлгүүр хийхийг хүсвэл манайд ирээрэй.
Бид бүх материал, хэрэгслээр хангах бөгөөд өмнө нь гар урлал хийж байсан туршлагагүй байж болно. Хэрэв танд өмнө нь декупаж урлал хийж байсан туршлага байхгүй бол бид танд бүх зүйлийг зааж, туслах бүрэн боломжтой бөгөөд та өмнө нь декупаж урлалын сургалтанд сууж байсан бол энэ нь давуу тал болох боломжтой.
Та ээмэгний мод хийхдээ өөрт таалагдсан өнгө, сальфетканаас сонгох боломжтой.
Сургалт бүтэн өдрийн турш үргэлжлэх ба дундаа үдийн цайны завсарлагатай байна. Та цайны завсарлагын үеэр гарч хооллох эсвэл гэрээсээ авчирсан хоолоо манай кофены хэсэгт идэж болно. Халуун уух зүйлээр бид үйлчлэх боломжтой.
Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Сургалт эхлэх өдрийг Facebook хуудсаараа дамжуулан зарлана. Хэрэв зарлал хараахан гараагүй байгаа тохиолдолд та манай дэлгүүртэй холбогдон сургалтанд хамрагдах цаг авах боломжтой.
Сургалтын төлбөр 20,000₮. Сургалтын дараагаар танд 5000₮-н эрхийн бичиг өгөх ба хэрэв та манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиолдолд нийт үнийн дүнгээс тухайн эрхийн бичгийн дүнгээр хөнгөлөлт эдлэх боломжтой.
Бүтээлч орчинд цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл манайд ирж гар урлалыг туршиж үзээрэй.. Ирж буй баяр ёслолын улиралд өөрийн хайртай, дотны хүндээ барих хамгийн сайхан бэлгийг өөрийн гараар урлаарай.
Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай
Бүх сэтгэгдлийг үзэх