Хуйлмал Урлалын Сургалт

Энэхүү сургалт нь өмнө нь хуйлмал урлал хийж үзээгүй, эсвэл дөнгөж хийж сурч байгаа хүмүүст зориулагдсан сургалт юм. Сургалтаар хуйлмал урлалын хэд хэдэн төрлийн аргачлалыг заах болно.

Орчин үед хүмүүс төрөл бүрийн хээ, угалз их сонирхдог болсон тул жижиг дүрс ашиглан өвөрмөц хээг хийх болно.

Та манай өргөн сонголттой өнгөний цуглуулгаас 5 төрлийн өнгө сонгох боломжтой. Сургалтаар шаардлагатай  зориулалтын багаж ашиглан хэрхэн цаасаа салгах, хэрэглэх мөн хэрхэн хэлбэрт оруулсан цаасаа суурин дээр эцсийн байдлаар байршуулах гэх мэт аргачлалыг сурах боломжтой.

Сургалт бүтэн өдрийн турш үргэлжлэх ба дундаа үдийн цайны завсарлагатай байна. Та цайны завсарлагын үеэр гарч хооллох эсвэл гэрээсээ авчирсан хоолоо манай кофены хэсэгт идэж болно. Халуун уух зүйлээр бид үйлчлэх боломжтой.

Хэрэв та бүтээлээ тухайн сургалтын өдөр дуусгаж чадаагүй тохиолдолд сургалт явуулснаас хойш 2 долоо хоногийн хугацаанд эргэн ирж дуусгах боломжтой.

Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Сургалт эхлэх өдрийг Facebook хуудсаараа дамжуулан зарлана. Хэрэв зарлал хараахан гараагүй байгаа тохиолдолд та манай дэлгүүртэй холбогдон сургалтанд хамрагдах цаг авах боломжтой.

Сургалтын төлбөр 20,000₮. Зүүлтний бүх материал, дугуй цаас гэх мэт бүх хэрэгцээтэй материал, хэрэгслээр хангана. Хэрэв та өөрийн хийсэн бүтээлийг жаазанд хийлгэх хүсэлтэй бөгөөд сайн жаазны газар хайж байгаа бол бидэнд хандан зөвлөгөө авах боломжтой.

Сургалтын дараагаар танд 5000₮-н эрхийн бичиг өгөх ба хэрэв та манай дэлгүүрээс худалдан авалт хийсэн тохиолдолд нийт үнийн дүнгээс тухайн эрхийн бичгийн дүнгээр хөнгөлөлт эдлэх боломжтой.

Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай

Бүх сэтгэгдлийг үзэх

Сургалтанд хэрхэн хамгийн сайн үр дүнтэй суух вэ?

Бид таныг болон бусад суралцагчдыг хамгийн сайн үр дүнтэй цагийг өнгөөрөхийн тулд сургалтанд суухдаа дараах зүйлсийг баримтлахыг хүсч байна:

  • Та цагтаа ирнэ үү—сургалтын эхлэл хэсэгт бид ихэвчлэн чухал зүйлсээ ярьж хуваалцдаг тул та тэрхүү зүйлсийг сонсолгүй бүү өнгөрөөгөөрэй.
  • Та утсаа дуугүй болгож, цүнхэндээ далд хийнэ үү—сургалтын дундуур утас ашиглах нь сургалт үр дүнтэй болоход саад болох бөгөөд багшийн цагийг ч мөн хумсалдаг. Хэрэв та утсаар ярих шаардлагатай бол сургалтын өрөөнөөс гарч яриарай.
  • Таны болон бусад суралцагчдын урлалыг хамгаалах үүднээс та ширээн дээр уух зүйл бүү тавиарай.
  • Түүнчлэн өөрийн хувийн эд зүйлсээ цүнхэндээ хадгална уу. Ингэснээр ширээн дээрх зүйлстэй таны эд зүйл холилдож алга болохоос сэргийлэх юм.

Танд баярлалаа.

Таны сургалтанд амжилт хүсье.

Жүли

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал