Нэг Татлагаар Зурах Техникийн Сургалт

Нэг Татлагаар Зурах техникийн анхан шатны сургалт цоо шинээр явагдах гэж байна! Нэг татлагаар зурах техник нь бийрэндээ хоёроос дээш өөр өнгийн акрилан будгийг шингээн, бийрний хэлбэрийг ашиглан чамин уусгалт бүхий зурлагыг нэг татлагаар уран сайхан зурах техник юм. Та тус сургалтаар өвөрмөц зурлагын техниктэй танилцаж, цаасан уутан дээр үзэсгэлэнт цэцэгс зурснаар бэлэгний уут болгох болно. Зурж чаддаггүй байсан ч танд энэ сургалт шинэлэг, сонирхолтой бас сурахад хялбар байх болно. Урласан зүйлсээ та гэртээ авч явах боломжтой бөгөөд манай чадварлаг багш нар хичээл заах болно.

Та энэхүү техникийг сурснаар цаас, мод, шил,  гээд ямар ч материалтай зүйлсийг маш чамин болгон өөрчлөх боломжтой.

 

Сургалт ойролцоогоор 1:30 цаг үргэлжлэнэ.

Сургалтын төлбөр 5000₮. Сургалт дуусаад бид танд 3000₮-н ваучер өгөх ба та манай дэлгүүрээс худалдан авалт хийхдээ ваучерын үнийн дүнгээр хөнгөлөлт эдлэх боломжтой. Та Нэг Татлагаар зурах техникийн ерөнхий бичлэгийг сонирхоорой!

Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой урлалууд