Полимер шавар Урлалын Сургалт

Полимер шавар нь шарах зууханд хатуу болгож болдог PVC загварчлалын шавар юм. Энэ нь гоёлын үнэт эдлэл, жижиг хэмжээтэй хэв дүрс болон олон янзын урлалд мидиум болгон ашиглахад маш тохиромжтой юм.

Энэхүү сургалтаар олон зүйлд ашиглаж болох энэ мидиумыг хэрхэн хэрэглэж  урлал хийх тухай заах болно.

Сургалтанд:

  • Полимер шаварт ашиглагдах үндсэн багажнуудыг танилцуулах
  • Полимер шавраа хэрхэн зөв ба зүй бус хадгалах
  • Полимер шаврын машиныг ашиглахын давуу тал болон машин байхгүй тохиолдолд хэрхэн ажиллах тухай
  • Полимер шавраа хэрхэн зөөлрүүлж хэлбэржүүлэх
  • Mocume Gane техник ашиглаж сурах
  • Зүсэгч хэвийг хэрхэн ашиглах болон зүсэгч хэв ашигласан тохиолдолд хэрхэн цэвэрхэн нарийн өнцөг ирмэгүүдийг гаргах талаар зөвлөгөө өгөх
  • Полимер шавраа хэрхэн шарах
  • Техникүүдээ хийж дуусгах

Та өөрийн гараар өнгөлөг гоёлын зүүлт урлаж сурах мөн полимер шавар ашиглан хэрхэн урлал хийх мэдлэг туршлагатай болсноор цаашид та илүү олон урлалын бүтээл хийх боломжтой болох юм.

Манай ажлын байран дээр таны полимер шаврыг шарах зуух байгаа, 30 минутын цайны завсарлага авах ба энэ зуур гоёлын зүүлтээ шарангаа манай дэлгүүрт байгаа бусад бараануудыг сонирхон үзэх боломжтой. Шарж дууссаны дараа хэрхэн гялтгар болгон өнгөлж арьсан оосроор холбохыг бид зааж үзүүлнэ.

Та энэхүү полимер шаврын талаар илүү мэдээллийг манай Fimo Бүтээгдэхүүн хуудаснаас мэдэж аваарай.

Ta гоёлын зүүлт хийх арга зааварчилгааг Жүли-ийн постноос хараарай.

Төлбөр: 12,000₮

Хугацаа: Ойролцоогоор 3цаг  (Полимер шавраа шарж байх хугацаа буюу 30 мин цайны завсарлага)

Дараагийн Сургалт: 

Энэ сургалтанд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай

Бүх сэтгэгдлийг үзэх

Сургалтанд хэрхэн хамгийн сайн үр дүнтэй суух вэ?

Бид таныг болон бусад суралцагчдыг хамгийн сайн үр дүнтэй цагийг өнгөөрөхийн тулд сургалтанд суухдаа дараах зүйлсийг баримтлахыг хүсч байна:

  • Та цагтаа ирнэ үү—сургалтын эхлэл хэсэгт бид ихэвчлэн чухал зүйлсээ ярьж хуваалцдаг тул та тэрхүү зүйлсийг сонсолгүй бүү өнгөрөөгөөрэй.
  • Та утсаа дуугүй болгож, цүнхэндээ далд хийнэ үү—сургалтын дундуур утас ашиглах нь сургалт үр дүнтэй болоход саад болох бөгөөд багшийн цагийг ч мөн хумсалдаг. Хэрэв та утсаар ярих шаардлагатай бол сургалтын өрөөнөөс гарч яриарай.
  • Таны болон бусад суралцагчдын урлалыг хамгаалах үүднээс та ширээн дээр уух зүйл бүү тавиарай.
  • Түүнчлэн өөрийн хувийн эд зүйлсээ цүнхэндээ хадгална уу. Ингэснээр ширээн дээрх зүйлстэй таны эд зүйл холилдож алга болохоос сэргийлэх юм.

Танд баярлалаа.

Таны сургалтанд амжилт хүсье.

Жүли

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал