Навчис алтраад намар болжээ. Хотын гудамж шар, улаан навчисаар өнгө нэмж, намрын шар нар намайг, таныг, биднийг халуун дулаан элчээрээ ээж байгаа ч зун цаг хурдан болоосой гэж бодож байгаа хүмүүс цөөнгүй байгаа биз дээ.
Зуны зугаатай өдрийг санагдуулам 3D эрвээхэйтэй шилэн хундага гэрийн чимэг болж, нүдийг минь баясгаж яагаад болохгүй гэж?
Өнглөлөг гоё, үзэсгэлэнтэй эрвээхэйнүүдийн зурагтай сальфетка ашиглан шилэн хундагыг чимэглэлийн зориулалтаар анх удаа декупажлан, эрвээхэйнүүдээ слайдан цаас ашиглан 3D болгон чимэглэлээ.
- шилэн хундага,
- сальфетка,
- зориулалтын декупажны мидиум (Americana decoupage sealer-glue)
- слайдан цаас болон цавуу (fast-grab)
Та ч гэсэн өөрт таалагдсан зурагтай сальфетикаараа шилэн хундгаа чимээд үзээрэй.
Бүх сэтгэгдлийг үзэх