2018 Шинэ Оны Мэнд хүргэе!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/01

Шинэ Оны Мэнд хүргэе!

2018 оноo шинэ Challenge-р эхэлцгээе.

Хамтдаа бүтээлч сэтгэлгээний дэвтэр хийх туршилтыг хийцгээе. Мягмар гаригт, би та бүхэнд бүтээлч сэтгэлгээний дэвтрийнхээ хуудас чимэглэх Challenge тавих болно. Бид хамтдаа олон төрлийн бүтээгдэхүүн болон техникүүдийг ашиглан туршилтаа хийх болно. Үүнийг хийх нь маш сонирхолтой болоод зугаатай байх бөгөөд өөрийн хийсэн бүтээлүүдээ манай Фэйсбүүк груп дээр тавьж бидэнтэй хуваалцаарай. Ингэснээр бид бие биенээ урамшуулах болно.

Бидний тавьсан Challenge-д нэгдэн орсноор танд эхлээд ямар нэг ном хэрэг болно – хар зургийн дэвтэр, хуучин өдрийн тэмдэглэл, хуучирсан ном, сэтгүүл юмуу ер нь юу ч байж болно.

Холимог техникт юуг ч ашиглаж болно- будаг, бэх, тосон харандаа, балын харандаа болон бусад үндсэн арга хэрэгслийг нэрлэж болно. Ингээд та дэвтэр дээрээ цаас, зураг, салфетка болон сонирхолтой гэж бодсон ямар ч зүйлсийг нааж болно.

Урлалд тань бүтээлч уран сэтгэмж өгөх илүү олон төрлийн бүтээгдэхүүнүүд  байгаа  ба Challenge явуулж байх хугацаанд тэдгээр бараануудаа танилцуулаад явах болно. Одоогоор та зөвхөн гар доорх материалаа ашиглахад болно.

Тайлбар: Хэрэв та бичигтэй хуудастай хуучин ном ашиглаж байгаа бол, акрилан будаг юмуу жессо ашиглан далдлан будаж болно. Та бүгдийг нь далдлах гэсний хэрэггүй бөгөөд – номны зурагт юмуу бичээстэй хуудсууд нь  урлалыг тань чимэх хэсэг нь болох юм.

За ингээд эхэлцгээе. Будаж чимэглэх номоо олж аваад эхний Challenge-ээ хийж эхлэхдээ бэлдэцгээе. Challenge маань манай вэбсайт болон Фэйсбүүк пэйж дээр маргааш өглөө 9 цагт зарлагдана.

Өө хэлэхээ мартаж болохгүй нэг чухал зүйл юу вэ гэвэл- энэ хугацааны туршид шагнал урамшууллууд байгаа учир энэхүү Challenge-д идэвхтэй оролцож хамтдаа цоо шинэ зүйлсийг суралцацгаая!

 

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд