3 Хэмжээст Бодит Мэт Эрвээхэй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/04

Миний дараагийн танд хүргэж буй модон хавчаараа баяжуулах санаа бол 3D хэмжээст бодит мэт мэдрэмжийг төрүүлэх эрвээхэй хийсэн минь билээ.

Товойлгох нунтаг болон Distress Crayon тосон харандааг хослуулан ашигласан нь шинэлэг санаа байх болов уу гэж бодож байна.

  • Модон хавчаар
  • WOW товойлгодог нунтаг
  • Distress Crayon тосон харандаа
  • Бийр
  • Heat Tool халуунаар төөнөгч багаж
  • Урлалын тамга /эрвээхэйн дүрстэй/
  • Versamark өнгөгүй тамганы өнгө
  • Inka Gold ваксан суурьтай будаг
  • Americana акрилан будаг
  • Tacky glue цавуу

Мэдээж модон хавчаараа ягаан, цэнхэр 2 өнгөөр нэг нэгээр нь будна. Та бүхний сайн мэдэж байгаачлан Americana акрилан будгийг хэрхэн яаж будах талаар энд нуршаад яах вэ. Харин Inka Gold ваксан суурьтай будгийн талаар зарим нэг нь сонсоогүй байж ч мэдэх юм. Эсвэл сонссон ч хэрхэн хэрэглэх болон тэрхүү будагны гайхамшгийг мэдрээгүй хүмүүсдээ зориулан нэмэлт мэдээлэл өгье.

Inka Gold

Inka Gold ваксан суурьтай будаг бол хэрэглэхэд маш хялбар. Энэхүү будаг нь ерөнхийдөө будаг шингээж авдаг гадаргуу буюу мод, цаас, картон гэх мэт гадаргуун дээр түрхэхэд илүү тохиромжтой. Уг будагны онцлог нь бүх өнгүүд нь боронзлог юм. Тийм болохоор таны хийж буй бүтээл маш гоёмсог хээнцэр болж чадна. Та будгаа хурууны өндгөөрөө шууд түрхэж болно. Мөн даавууны өөдөс, эсвэл порлоноор түрхэж болох юм. Маш хурдан хатдаг. Хатсны дараа харин та илүү гялалзуулахыг хүсвэл хуурай салфеткаар хөнгөхөн үрэхэд л хангалттай.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та манай “бүтээгдэхүүн” хуудас руу орж аваарай.  Inka Gold

Харин одоо эргээд эрвээхэйгээ яаж хийсэнтэй танилцъя

Хамгийн түрүүнд та эрвээхэйн дүрсээ цаасан дээрээ Versamark ашиглан тамгална. Үүн дээрээ цэнхэр товойлгодог нунтгаа цацаад, илүүдэл хэсгийг буцаан сав руу нь хийнэ. Одоо халуунаар төөнөгч багажаараа төөнөж товойлгодог нунтгаа хайлуулахад л хангалттай.

Дүрсээ будахын тулд би Distress Crayon тосон харандааг ашиглаж өнгөөр ялгаж будсан юм. Нарийхан үзүүртэй бийрээр тосон харандаанаасаа хүссэн өнгөө сонгоод бага зэргийг түрхэж аваад дүрсэн дээрээ будна. Ингээд л таны 3 хэмжээст эрвээхэй бэлэн боллоо шүү дээ. Одоо эрвээхэйгээ бэлдсэн хавчааран дээрээ Tacky Glue цавуугаараа наагаад л гүйцээ.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд