Альпийн Нурууг Гэртээ Урлая!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/03

Та гадуур кодоор буддаг зураг зарж эхэлж байгааг анзаарсан байх. Тэгвэл өөрийн хүссэн зургаа канвасан дээр буулгаж аваад акрилан будгаараа будвал гоё биш гэж үү? Би DecoArt компаний веб хуудаснаас нэг зургийг татаж аваад маш гоё бүтээл хийлээ.

Канвас дээрээ хортой цаасаа хортой талыг нь доош харуулаад тогтооно.

Товойлгодог багаж ашиглан принтерлэсэн цаасан дээрээ зураасын дагуу зурна.

Зураагүй орхисон хэсэг байгаа бол харандаагаар нөхөж зурж болно шүү.

Ингээд Americana акрилан будгаараа кодны дагуу будаж эхэлнэ. Би өөрийн зургийг хараад надад санал болгосон өнгүүд нь байгаагүй тул ойролцоо өнгөөр орлуулсан юм. За одоо нарийн бийрээ аваад будаж эхлээрэй.

Өнгүүд:

  • №1 будаг нь DTA167 Paune’s grey
  • №2 будаг нь DTA088 Charcoal grey
  • №3 будаг нь DTA068 Slate grey
  • №4 будаг нь DTA058 Antique white
  • №5 будаг нь DTA134 Yellow green
  • №6 будаг нь DTA230 Festive green
  • №7 будаг нь DTA133 Hauser dark green
  • №8 будаг нь DTA221 Traditional burnt umber
  • №9 будаг нь DTA067 Lamp ebony black
  • №10 будаг нь DTA063 Burnt Sienna
  • №11 будаг нь DTA271 Espresso
  • №12 будаг нь DTA240 Cool white

Будаж дуусаад байшингуудаа Sharpie хар балаар ирмэг захыг нь гаргаж өгсөн.

Бас зарим байшингийн цонх нь бийрээр зурахад хэцүү байсан тул гелэн цагаан будгаараа нөхөж зурсан.

Ингээд миний шинэ жилийн уур амьсгал оруулсан байгалийн цасаар бүрэгдсэн зураг маань бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд