Хуучин поднос чинь уйтгартай санагдаж байна уу? Тэгвэл төрөл бүрийн цэцэг зурж дахин хэрэглээрэй. Нэг татлагаар зураг зурах техникээр цэцэг голдуу зурдаг болохоор энэ техник танд подносоо чимэглэх хамгийн сайн сонголт болж чадна. Ингээд хэрхэн хийж болохыг танд харуулая.
- Хуучин поднос
- Хар өнгийн Chalky finish акрилан будаг
- Өргөн нарийн бийр
- Өнгө өнгийн Americana акрилан будаг
- Ultra-matte акрилан лак
Хуучин подносыг хар өнгийн Chalky Finish акрилан будагаар будна.
Шар болон ногоон будгийг өргөн бийрний хоёр үзүүрт авч будгийн хавтан дээр нааш цааш хөдөлгөн холиод, аль болох нарийн зураас гарган цэцгийн ишийг хийнэ.
Өргөн бийрээрээ навч хийхдээ дээрхийн адил 2 үзүүрт ногоон болон шар өнгийн акрилан будаг авч бийрээ аль болох өргөн гарахаар зурж эхлээд, дуусгахдаа бийрээ эргүүлж навчныхаа үзүүрийг нарийн болгож зургаа дуусгана. Навчийг ишний дагуу дахин хэдийг зурна.
Зурганд чинь ганц нэг том навч сайхан чимэг болно гэдэгт та итгээрэй. Харин зурах арга нь жижиг навч зурахаас арай өөр байх бөгөөд доорх бичлэгээс харж болох юм.
Би поднос дээрээ 4 өөр цэцэг зурсан бөгөөд хамгийн энгийн цэцэг нь цагаан болон үзмэн ягаан өнгийн будгуудыг өргөн бийрний 2 үзүүрт нь авч, хоорондоо сайн холигдтол нь хөдөлгөөд нэг дэлбээг нэг л хөдөлгөөнөөр зурсан цэцэг юм. Дараах видеоноос харахад маш энгийн гэдэг нь ойлгомжтой харагдах болно.
Шар болон цагаан өнгөөр зурсан цэцэг нь дээрх цэцэг зурсан хөдөлгөөнийг 4-5 удаа давтаж байж нэг дэлбээг нь гаргадаг онцлогтой. 5 дэлбээт энэ цэцгийг хэрхэн зурахыг бичлэгээс харна уу.
Үзмэн ягаан өнгийн лаванда цэцгийг дээрх цэцгүүдээс арай өөрөөр зурсан бөгөөд хамгийн дээд талын дэлбээг эхэлж зураад хамгийн доод дэлбээг хамгийн сүүлд зурна.
Энэ удаагийн маань урлал дууслаа. Танд шинэ поднос таалагдана гэдэгт би итгэж байна.
Бүх сэтгэгдлийг үзэх