Тамгаар Тоглоё! – Хайраа Дарууханаар Илэрхийлье

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/20

Танд ердөө тамга, тамганы өнгө байхад л хялбархан хэрнээ, сайхан загвартай карт урлаж болохыг мэдэх үү? Дээрх картыг хэрхэн хийхийг танд дараалал болгон хүргэе.

  • Зүрхэн нүхлэгч
  • Фон хийх хээтэй урлалын тамга
  • Distress Ink /Wild Honey тамганы өнгө
  • Memento тамганы өнгө
  • Ногоон машинд зүсэх хэв
  • Товойлгодог нунтаг
  • Heat Gun халуунаар төөнөгч багаж

Эхлээд, цайруу өнгөтэй (би шаргал өнгийн Hammer цаас сонголоо) хатуу цаасан дээр хээтэй тамгаа тамгална. Энэ шоо хээтэй тамга зарим хэсэгтээ арилсан мэт байгаа нь надад их таалагдлаа. Иймд уг тамган дэээрээ Memento /Potter’s Clay өнгө/ тамганы өнгө түрхэж тамгална.

Хээтэй хэсгээ Distress Ink /Wild Honey/ тамганы өнгөнөөс порлонд багахан шингээн, тойрог хөдөлгөөнөөр хөнгөхөн будна. Memento тамганы өнгө хурдан хатдаг, мөн усанд тэсвэртэй тул дээр нь нэмж будахад тарахгүй байх болно. Ингээд ил захидлын арын фон бэлэн боллоо.

Одоо, ногоон машинаар хэвэнд оруулсан /хүсвэл хайчилж мөн болно/ улаан өнгийн цаасан дээр “Хайртай” гэдэг үгийг цагаанаар товойлгоно. Товойлгодог нунтаг үгийг маш тод, чамин харагдуулж байгаа биз?

Дараа нь цаас цоологчоор 2ш зүрх цоолж гаргаад, фоны зүүн доод хэсэгт наана.

Эцэст нь хүрэн улаан өнгийн хатуу суурь цаасан дээр шаргал цаасаа наалаа. Мөн “хайртай” гэсэн үгтэй цаасаа хөвөн цавуу ашиглан, наашаа хөндийрсөн мэт харагдахаар наалаа. Ингээд маш энгийн хэрнээ, үзэмжэй ил захидал маань бэлэн боллоо.

Энэхүү картнаас бид тамгалсан дүрсэн дээрээ Distress Ink тамганы өнгөөр будаж, арын фон үүсгэх техникийг сурлаа. Та ч гэсэн Тамгаар Тоглож яагаад болохгүй гэж?

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд